ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/14-НД НИЙТЛЭГДСЭН
Эндрью Карнегийн АМЬДРАЛЫН АРВАН ДҮРЭМ
iKon.MN
Эндрью Карнеги бол Шотланд-Америкийн бизнесмэн, XIX зууны сүүлийн Америкийн гангийн үйлдвэрлэлийн үсрэлтийг манлайлсан хүн.
Буяны үйлсээрээ АНУ болон Их Британид үлгэр жишээ үзүүлсэн нэрт бизнесмэн юм.
Түүний амьдралын зарчмуудаас эшлэл болгон хүргэж байна.
- "Бүгдийг өөрөө хийх эсвэл бүх гавьяаг өөртөө авах гэсэн хүн хэзээ ч удирдагч болж чадахгүй"
- "Дундаж хүн хүч чадлынхаа 25 хувийг ажилдаа зарцуулдаг. Хэрвээ 50 хувийг зарцуулбал дэлхий түүнд малгайгаа авч хүндэтгэл үзүүлнэ. Харин 100 хувийг зарцуулбал дэлхий түүний өлмийд сөхөрдөг"
- "Зөвхөн нэг чиг шугамыг сонгоод түүндээ үнэнч зүтгэсэн хүнийг амжилтын эзэн гэдэг"
- "Наслахын хэрээр би хүмүүсийн ярьж байгааг тоохоо больж зөвхөн юу хийж байгааг нь хардаг болсон"
- "Бусдыг баян болгоогүй хүн өөрөө хэзээ ч баян болдоггүй"
- "Бусдын туслалцааг авснаар ганцаараа хийхээс илүүг хийж чадахыг мэдрэх үе бол хувь хүний хөгжлийн чухал алхам"
- "Хүн төрөлхтөн гаднаа ургаж байгаа сарнайг харалгүй алсад байгаа ямар нэг шидэт цэцэрлэгийг мөрөөдөж байгаа нь хамгийн эмгэнэлтэй"
- "Хариуцсан ажлаа бага зэрэг давуулж хийгээд байвал ирээдүй чамайг харж үзнэ"
- "Амжилт юу хүссэнийг чинь авчирна. Харин аз жаргал юу авсныг чинь нэхэх болнo"
- "Би Бурханд итгэдэггүй. Миний Бурхан бол эх оронч үзэл. Хүнд сайн иргэн байхыг заавал амьдралын асуудлуудаа шийдлээ гэсэн үг"
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

