ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/07-НД НИЙТЛЭГДСЭН
Жон Рокфеллерийн амьдралын АРВАН ДОЛООН ДҮРЭМ
iKon.MN
- “Үргэлж гамшиг бүрийг шинэ боломж болгохын төлөө зүтгэ”
- “Их зардлаас бүү ай, харин бага орлогоос айж яв”
- “Бүхэл өдөржингөө ажилладаг хүнд мөнгө олох зав гарахгүй”
- “Чи сайхан амьдрах эсэх нь зөвхөн чиний шийдвэрээс хамаарна”
- “Чиний цорын ганц зорилго баяжих бол чи хэзээ ч баян болохгүй”
- “Бизнес дээр үүссэн нөхөрлөл нь нөхөрлөл дээр үүссэн бизнесээс илүү бат бөх”
- “Хамгийн сайхан үйл явдал юу вэ? Энэ бол хөрөнгө оруулалтаас ноогдол ашиг ирэхийг харах”
- “Чи зөв зүйл хийх нь хангалтгүй, гол нь зөв зүйл хийж байгаагаа хүмүүст харуулах”
- “Бүхнийг мэддэг хүнийг ажилд авснаас хүсэл тэмүүлэлтэй хүнийг авсан нь дээр”
- “Энгийн хүмүүст агуу хүмүүсийн хэрхэн ажилладгийг харуулахыг сайн менежмэнт гэнэ”
- “Шаргуу хөдөлмөрийн үр дүнд, зөв буруу, сайн муугаас үл хамааран ямар ч зорилго биелдэг”
- “Ямар хүн болох гэж төрснөө хэн ч мэдэхгүй, гэхдээ бүгд өөрийгөө ямар нэг агуу зүйл бүтээхийн тулд төрснөө ухамсарлах хэрэгтэй”
- “Илүү сайн зүйлийн төлөө сайн зүйлээс татгалзахаас бүү ай”
- “Анхны олсон саяас хойшх сая бүрийг тайлагнаж бай”
- “Эхлээд алдар хүндийг олж ав, дараа нь тэр чамд ажиллах болно”
- “Хүнтэй харилцах чадвар бол бидний худалдаж авдаг эд зүйлстэй адил бүтээгдэхүүн. Харин энэ чадварын төлөө хамгийн их мөнгийг төлөх хэрэгтэй”
- “Амжилтанд хүргэх хамгийн чухал чанар бол цөхрөлтгүй зан. Түүгээр бүхнийг, бүр байгалийн хүчийг ч давж болно”
Эх сурвалж: Adme.Ru
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

