Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Стив Жобсыг Сирийн цагаачийн удам гэдгийг сануулсан граффити бүтээжээ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 12 сарын 14
IKON.MN
Зураг зураг

Франц дахь Калай дүрвэгсдийн хуарангийн нөхцөл байдалд анхаарал хандуулахын тулд Их Британий граффити зураач Бэнкси нэгэн уран бүтээл туурвижээ.

Уг хуарангийн ханан дээр Бэнкси талийгаач Стив Жобсын дүрийг бүтээж, Сирийн цагаачийн хүү хэрхэн дэлхийн хамгийн үнэтэй компанийг байгуулсныг хүмүүст сануулахыг зорьсон байна.

Бэнкси The Guardian сонинд ярихдаа “Бид дүрвэгчид улс орны маань хөрөнгийг шавхана гэж айцгаадаг. Гэвч Стив Жобс Сирийн дүрвэгчийн хүү байсныг санах хэрэгтэй. Apple бол дэлхийн хамгийн үнэ цэнэтэй компани, жилд $7 тэрбумыг татварт төлдөг. Гэтэл Хомс хотоос ирсэн залууг хүлээж аваагүй бол энэ компани байхгүй байх байлаа” гэжээ.

Apple корпорацийг үүсгэн байгуулагчдын нэг Стив Жобсын эцэг нь Сириэс АНУ-д цагаачилж ирсэн хүн байсан юм.

 

Эх сурвалж: TheNextWeb