Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Ой тогтоолтын ДАШТ-нд оролцох тамирчид өнөөдөр эх орноосоо мордоно

С.Бадрал, iKon.mn
2015 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын Сичуан мужийн Чэнгду хотод 24 дэх удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-18-ны хооронд болно.

Тус тэмцээнд нийт 35 орны 300 оюуны спортын тамирчид харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан нийт 10 төрлөөр насанд хүрэгч, дунд нас болон бага насны ангилалд өрсөлдөх бөгөөд манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин дасгалжуулагч, шүүгчийн хамт оролцох гэж байна.

Ой тогтоолтын багийнхан маань өнөөдөр 15:00 цагаас “Чингис Хаан” олон улсын буудлаас мордох юм.

Тэмцээн явагдах төрлүүд:

  1. Хийсвэр зураг
  2. Хоёртын тоолол
  3. Нэг цагийн тооны марафон
  4. Нэр, зүс царай
  5. Хурдны тооны марафон
  6. Түүхэн үйл явдал
  7. Нэг цагийн хөзөр 
  8. Баганан үгс
  9. Дуут цифр
  10. Хурдны хөзөр гэсэн төрлүүдээр явагдана.

Тэмцээнд оролцох багийн гишүүд:

  1. Х.Хатанбаатар (Олон улсын шүүгч)
  2. Б.Баасандорж (Дасгалжуулагч)

Насанд хүрэгчдийн ангилалд:

  1. Их Мастер Ө.Сэнгэсамдан
  2. Их Мастер С.Цогбадрах

Дунд насны ангилалд:

  1. Э.Ялгуун
  2. Э.Энхмөнх
  3. Т.Энхжин
  4. Э.Пүрэвжав
  5. А.Анударь
  6. Н.Түвшинтөгс
  7. Б.Хангай
  8. А.Номин
  9. З.Цэцэгзул
  10. Б.Шижир-Эрдэнэ
  11. Б.Энхжин
  12. Б.Ариунсанаа
  13. М.Төгөлдөр

Бага насанд:

  1. Н.Намуундарь
  2. Б.Бадам-Аюуш
  3. Ж.Дөлгөөн
  4. Ш.Шижир-Од
  5. М.Тамир

Монголын Оюун Ухааны Академийн тамирчид хамгийн сүүлд Америк, Хонг Конг, Тайваны олон улсын нээлттэй тэмцээнүүдэд амжилттай оролцсон билээ.