/Брэндийн түүх/
Бидний бага байхад л хэрэглэдэг байсан Nivea crème цэнхэр өнгөтэй төмөр савлагаатай тос нэг л сэтгэлд ойр байдаг. Тэгвэл энэхүү 100жилийн түүхт NIVEA брэндийн талаарх бидний мэддэг хирнээ мэддэггүй сонирхолтой мэдээллийг хүргэж байна.
Nivea брэнд нь Германы Байрсдорф концерны брэнд бөгөөд 120 жилийн өмнө 1882онд Хамбург хотод эм зүйч Паул Карл Байерсдорф эмчилгээний наалт зохион бүтээж түүндээ патент авсанаар өөрийн овгоор нэрлэсэн жижигхэн эмийн үйлдвэр нээснээр эхэлсэн түүхтэй аж.
1890 онд доктор Оскар Тропловиц компанийг худалдан авч, бизнест олон тохиолддог нэг хувьсгалт нээлтийн дараа “Beiersdorf” улс хоорондын том хоршоолол болон өсчээ.
Тропловицийн эрдэмтэн зөвлөх Пауль Герзан Унна шинжлэх ухааны орчинд шинээр буй болж зах зээлд нэвтэрч байгаа бүтээгдэхүүнийг анхааран ажигладаг байв.
Чухам тэр л компанийн хувь заяаг огцом эргүүлсэн Эвцеритийг /эвцерт гэдэг нь Латинаар “гайхамшигт лав”/ анх анзаарсан юм. Энэ бол анхны ус, тосны нэгдэл эмульс гаргагч байлаа Энэ бол Тропловицийн багийн боловсруулалтын үндэс болсон анхны эмульс юм. Харин тэдний эрдэм шинжилгээний ажлын үр дүн нь 1911 оны 12-р сард гаргаж авсан “Nivea” тос байлаа.
Энэ бол дэлхийд анхны арьс чийгшүүлэгч тос байсан ба нилээд удаан хугацаанд энэ алдрыг зүүж байсан юм.
“Nivea” тосны нэр ч гэсэн тохиолдлоор сонгосон хэрэг биш байв. Латин хэлний “Nivius” буюу цасан цагаан гэсэн үгтэй утга дүйж байлаа.
Ингээд эмэгтэйчүүдийн дунд хоромхон зуур алдар нь түгсэн нүүрний тосны худалдаа эхлэв. Онцолж хэлэхэд хамгийн анхны “Nivea” тосны сав нь ямар ч л гэсэн өнөөгийнх шиг хэлбэртэй байгаагүй аж. 1911 онд хийгдсэн хагас дугуй жижиг хайрцаг өнөө болтол ямар нэг хэлбэрээр ашиглагдаж байна.
Бүтээгдэхүүн өөрийгөө их эмэгтэйлэг, эрхэмсэг, эмзэг болохоо олонд таниулав.
Брэнд тухайн үеийнхээ эмэгтэй хүний дүр төрхийг илэрхийлж байлаа. “Beiersdorf” компани ч өөрийн бараа бүтээгдэхүүний борлуулалтаа ихэсгэх гэж зар сурталчилгааг цуцалтгүй хийж байв. “Одод гийсэн эмэгтэйн хөрөг” энэ бол 1912 онд уран зураач Ханс Руд Эрдтийн санаачилсан “Nivea”-гийн зарын анхны загвар байсан юм.
Харин одоо бүх насны хүмүүст эрэгтэй эмэгтэй, хүүхэд хөгшин хэрэглэгчдэд зориулсан хүний толгойн үснээс хөлийн ул хүртэлх бүхий л эрхтэнд зориулсан бүтээгдэхүүн байдаг дэлхийн ганц ШҮХЭРЭН брэнд бол NIVEA юм.
“Beiersdorf” 1914 онд дэлхийн 14 оронд салбартай болсон байв.
Бүтээгдэхүүнээ зөвхөн Германд төдийгүй хилийн чанадад үйлдвэрлэж байлаа. Тэр үеийн архивын баримтаар нийт бүтээгдэхүүний 42%-ийг хилийн чанадад хийдэг байсан ажээ. “Beiersdorf” компанийн гол бүтээгдэхүүн нь “Nivea” тос байсан ба мэдээж хэрэг компанийн нэр алдрыг өндөрт өргөсөн бүтээгдэхүүн байсан юм.
Түүнээс гадна шархны наалт, тууз зэрэг Оскар Тропловицийн орь залуугаасаа худалдах дуртай байсан зүйлүүд ч гайгүй сайн борлож байлаа. 1919 онд компани “Nivea”-гийн бас нэг брэнд болсон гар нүүрийн саван гаргаж эхлэв. Энэ нь зөвхөн эхлэл байлаа. Удалгүй тос, саван хоёр дээр нунтаг оо нэмэгдсээр бүтээгдэхүүний төрөл одоогоор 360 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэдэг бол Монголд 200гаруй төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалдаг байна.
Нэгд бүх юм шинжлэх ухааны нээлтээс үүдэлтэй.
Бизнесийн ертөнцөд ийм юм их тохиолддог. Жишээ нь бид Хенри Хайнзийг кетчупыг бодож олохоос өмнө түүнийг хэн ч мэддэггүй байсан. “Michelin” компанийн түүх замаар цацаад хаячихсан хадаас мэтийн замын саадыг даваад гарчих машины дугуйг зохион бүтээснээр эхэлсэн.
Сергей Брин, Ларри Пэйж нар хайлтын алгоритм зохиосон нь өнөөдөр “Google” хэмээх вант улсыг үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн. Харин “Nivea” нүүрний тос, гоо сайхны бүтээгдэхүүн гаргажээ.
Хоёр дахь чухал агшин бол компанийн түүхэн дэх идэвхтэй зар сурталчилгаа байлаа. Сайн бүтээгдэхүүн, сайн маркетинг, сайн дизайн энэ бол “Nivea”-г алдаршуулсан нууц. Мөн анхаарал татах бас нэг зүйл нь “Nivea” бол, салбартаа анхдагч нь байсанд амжилтын түүх нь оршино.
Манай Монгол улсад Nivea брэндийг 1996 онд Түшиг ХХК оруулж ирсэн ба 2013 оноос эхлэн Нано Интерэйшнл ХХК албан ёсоор оруулж ирдэг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!