Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Швайнштайгер 3 тоглолтод оролцох боломжгүй боллоо

SPS телевиз
2015 оны 12 сарын 11
SPS
Зураг зураг

Английн Манчестер юнайтед багийн дундын шугамын ноён нуруу болоод байсан Герман залуу Швайнштайгер 3 тоглолтод оролцох боломжгүй боллоо.

Тэрбээр өнгөрсөн тойрогт Вэст Хэмийн эсрэг тоглолтод хамгаалагч Винстон Рийдийг түлхэж унагасан юм. Тухайн үед шүүгч түүнд сануулаад өнгөрсөн бөгөөд тойргийн дараа холбооны сахилга батын хороо хуралдаж ийм шийдвэр гаргасан байна.

 

Улаан чөтгөрүүдийн хувьд сүүлийн үед асуудал их байгаа бөгөөд тэд Аваргуудын лигийн хасагдах хэсэгт багтаж чадаагүй бөгөөд дараагийн дасгалжуулагчийн нэр, багийн тамирчдын бэртэл гэмтэл гээд мундахгүй их асуудалтай байгаа юм. 

Тэдний ирэх тойргийн хуваариуд дундаж багуудтай тоглох байгаа бөгөөд Нидерланд мэргэжилтэн Луй Ван Гаалийн байр суурь ирэх тоглолтуудаас шийдэгдэх магадлалтай байна.

 

Зураг