Өчигдөр Германы Макс Планкийн Плазма Физикийн Хүрээлэнд дэлхийг өөрчлөх аварга реакторыг амжилттай ажиллуулж үзжээ.
Wendelstein 7-X, товчоор W7-X хэмээх энэ машин нь стеллатор нэртэй нэг төрлийн цөмийн реактор юм.
Гэхдээ цөмийн реактор дотроо хамгийн нарийн хэцүү бүтэцтэй, хамгийн аварга том машин нь гэнэ.
Цөмийн эрчим хүчийг хамгийн хог хаягдал багатай эх үүсгүүр гэж үздэг. Гэвч хүн төрөлхтөн бүхэл бүтэн хотыг хангах хэмжээний реактор одоо хүртэл бүтээж чадаагүй байгаа юм. Харин W7-X бий болсноор энэ чиглэлд нэг том алхам хийлээ.
$1.1 тэрбумын өртөгтэй W7-X реакторыг Макс Планкийн Плазма Физикийн хүрээлэнд 1.1 сая цагийн угсрах ажил гүйцэтгэсний дараа ноднин жил дуусгасан юм.
Плазма физикийн салбарынхан реакторуудын хар азарга хэмээн нэрлэдэг стеллаторыг бүтээх маш хэцүү байдаг.
Дараах дүрсэнд W7-X-ийн бүтэц ямар нүсэр болохыг харуулж байна. Үүнийг угсрахад 19 жил зарцуулсан юм.
Тэд 2003-аас 2007 онуудад гүйцэтгэгч тал төслөөс гарсан тул хэсэг завсарлаж байжээ.
Түүнтэй хамгийн ойр төрөл болох токамак реакторыг өнөөдөр хамгийн өргөн хэрэглэдэг. Дэлхий даяар 30 гаруй ийм реактор ажиллаж байгаа бол түүхийн туршид 200 орчмыг бий болгож байсан гэнэ.
Харин токамакийн хамгийн гол дутагдлыг байхгүй болгож байгаа тул стеллаторыг хувьсгал хийх бүтээл гэж үзэж байгаа ажээ.
Гол ялгаа нь токамакийн плазмагаас эрчим хүч гаргах боломжит хугацааны завсар нь 7 минутаас хэтрэхгүй. Харин ингэхэд эрчим хүч гаргаж авах зардал өндөр болдог байна. Хамгийн урт хугацааг Францын Торе Супра токамак зургаан минут 30 секундээр тогтоосон байдаг.
Тэгвэл стеллаторын плазмагаас эрчим хүч гаргаж авах хугацааны завсар нь хамгийн багадаа 30 минут хүрэх юм.
Тиймээс дэлхийн цөмийн эрчим хүчний салбарынхан Германчуудын туршилтыг анхааралтай ажиглаж байна.
Эх сурвалж: Techinsider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!