-Өнгөрсөн шөнө Аваргуудын лигийн сүүлийн 4 хэсгийн тоглолт боллоо-
Энэ оны есдүгээр сараас эхлэн 3 сарын хугацаанд үргэлжилсэн Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн Аваргуудын лигийн хэсгийн шатны тоглолтууд өндөрлөлөө. Нийт 32 баг 8 хэсэг болон хуваагдаж багууд хэсэгтээ 6 тоглолтыг хийсэн бөгөөд өнгөрсөн шөнө хэд хэдэн хэсгээс гарах эсэхийг шийдвэрлэх тоглолтууд болсон юм.
Ингэснээр тэд Баейрн Мюнхений араас 2-р байраар хасагдах шатанд шалгарлаа. Мөн Италийн Рома БАТЕ Борисовтой тоглож 0-0 харьцаатай тэнцсэн ч дараагийн шатанд шалгарлаа.
Хэрэв тэд хожсон бол Байер Леверкузений тоглолтыг үл анхааран дараагийн шатанд шалгарах байсан. Гэсэн ч энэ жил Аваргуудын лигт гайхалтай тоглолтыг үзүүлж байсан Байер Леверкузенд хасагдах шатанд орох боломж байсангүй, Европ лиг рүү унаж байна.
Хэсгийн 2-р байраар гарсан багууд хэсгийг тэргүүлэн гарсан багтай шөвгийн 16-д таарах бөгөөд арванхоёрдугаар сарын 14-ны өдөр хасагдах шатны сугалаа болно. Улмаар 2-р сарын 16, 17-нд эхний тоглолтууд болох билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!