Хэрвээ та Люксембургэд дунд сургуулийн багшаар ажилладаг бол дэлхийн хамгийн азтай багш байх гэнэ.
Дэлхийн Эдийн засгийн Форум нь OECD байгууллагын судалгаан дээр үндэслэн дэлхийн хамгийн өндөр орлоготой дунд сургуулийн багштай 10 орныг гаргажээ. Ингэхдээ 10 жилийн ажлын туршлагатай, улсын сургуульд ажилладаг байх гэсэн шалгуур тавьжээ.
Уг дүгнэлтээр Люксембург улс нэгдүгээрт жагсаж Герман удаалсан байна.
Люксембургийн дунд сургуулийн багш жилд $99,900-гийн орлоготой байдаг гэнэ.
Харин Германы багш жилд $65,843 авдаг. Топ арван орны долоо нь Европын орнуудаас байгаа бол бусад нь АНУ, Канад, Австрали байгаа аж.
Эх сурвалж: weforum.org
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!