Эрүүл мэнд гэнэт муудах, осолд орох зэрэг онцгой тохиолдолд танд эмч нар яаралтай тусламж үзүүлэх боллоо гэж бодъё.
Ийм тохиолдолд таны нэр ус, нас, цусны бүлэг, ямар өвчин хуучтай зэрэг мэдээллүүд хэрэг болно. Тэгвэл iPhone дээр энэ мэдээллээ хадгалж өөр хүмүүс таны утасны нууц кодыг мэдэхгүй ч мэдээллийг нь авах боломж байдаг.
Ингэхийн тулд та iPhone дээрх Health аппликэшнийг олж ажиллуулна.
Уг аппликэшн дотор баруун доод буланд Medical ID гэсэн цэс бий. Тэнд нэвтрэхэд Medical ID-г тохируулах гэсэн товч байгаа.
Эндээс та өөрийн нэр овог, төрсөн он сар өдөр, эрүүл мэндийн байдал, харшилын мэдээлэл, хэрхэн эмчлэх арга, өөр холбоо барих хүний контакт, цусны бүлэг, биеийн өндөр, жин зэрэг мэдээллээ оруулна.
Харин эдгээрийн дээд талд байгаа Show When Locked тохиргоог ON болговол гадны хүн хандах боломжтой болно. OFF болговол боломжгүй болгох юм.
Энэ мэдээлэлд хэрхэн кодтой утаснаас хандаж болох вэ?
Lock хийгдсэн буюу цоожтой утасны Код оруулах дэлгэцний зүүн доод буланд байгаа Emergency товчийг дарна. Ингэхэд Emergency Call гэсэн дэлгэц гарч ирэх ба түүний зүүн доод буланд *Medical ID гэсэн товч бий.
Үүн дээр дарахад таны мэдээллүүд гарч ирнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!