Мэдээллийн технологи улс орны, байгууллага, хувь хүний хөгжлийг хурдасгах гол хүчин зүйл болсон өнөө үед дэлхийн технологийн чиг хандлага хаашаа чиглэж, монголчууд бид юу хийж, хаана нь явна, бидэнд ямар боломж, туршлага, шийдэл, үйлчилгээнүүд байна, байгууллагууд амжилтаа хэрхэн хурдасгаж болох талаар Enterprise Solutions Today and Tomorrow сэтгүүл Танд хүргэдэг билээ.
Сэтгүүлийн шинэ дугаарт 2016 оны стратегийн технологийн тэргүүлэх 10 хандлагыг судалгаа мэдээллийн Гартнер фирм гаргаснаар эхэлж байна. Тэдний үзэж байгаагаар ирэх онд технологиуд улам ухаажиж, шинэ мэдээллийн технологийн эрин үе (the new IT) зэрэгцэн ирж буйг нотлон харуулж байна.
Түүнчлэн их өгөгдлийн гүнд нэвтрэгч BI буюу Business Intelligence аналитик програмын тухай дэлгэрэнгүй мэдээллийг энэ удаагийн дугаартаа орууллаа. Дэлхий даяар үл хэмжиж болохуйц хурдаар өсөн нэмэгдэж буй мэдээллийн урсгалыг өөртөө хэрхэн ашигтайгаар ашиглаж болох талаар та манай сэтгүүлээс уншаарай.
Үндсэн бизнестээ анхаарлаа хандуулж, компьютер, хувилагчаас эхлээд Дата төв, хадгалах төхөөрөмжүүдийнхээ найдвартай ажиллагааг мэргэжлийн байгууллагад даатгаж болох IT Outsourcing үйлчилгээний тухай болон харилцагч хэрэглэгчийнхээ мэдээллийг байнга гартаа атгаж, шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах боломжийг олгох GreenCRM системийн мобайл хувилбар, тээврийн хэрэгслийн хяналтын CompassMate системийг ашиглан байгууллагадаа ямар их хэмжээний хэмнэлт хийж болох зэрэг бизнесийн үр ашгаа өсгөж, хөгжлийн хурдаа нэмэх технологийн мэдээллүүдийг танд зориулан нийтэллээ.
Мөн хамгийн сүүлийн үеийн компьютер, бизнес тоног төхөөрөмж, дижитал камерын шинэ загварууд, хямдралтай худалдааны тухай мэдээллийг авах боломжтой.
Эрхэм та сэтгүүлийг онлайнаар уншихыг хүсвэл www.itzone.mn сайтад хандаж, харин захиалан уншихыг хүсвэл 7731-2424 утас болон crm@itzone.mn хаягаар бидэнтэй холбогдож байгууллагадаа үнэгүй хүргүүлэн аваарай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!