Монголд нэг үеэ бодвол ажил төрөл, бизнесийн харилцаа, хувийн шугамаар гадны зочид ихээр ирэх болжээ. Тэдгээр хүмүүс өөрийн хэрэгцээндээ тохирсон байр орон сууцаа олохын тулд багагүй цаг хугацаа зарцуулах хэрэгтэй болдог.
Украин улсын нэгэн иргэн RE/MAX Mongolia олон улсын үл хөдлөх хөрөнгийн компанитай холбогдож, өөрийн хэрэгцээндээ нийцсэн, бүхий л шаардлагуудыг хангасан, тохилог сайхан сууцанд, сэтгэл хангалуун амьдарч байгаатай бид таарч үл хөдлөх хөрөнгө зуучын компаниар үйлчлүүлсэн сэтгэгдлийг нь сонсохоор ярилцлага хийлээ. Энэхүү ярилцлага амьдран суугаа байраа хайж яваа бүхий л хүмүүст болон гэр бүлүүдэд зөвлөгөө, үнэтэй мэдээлэл болно гэдэгт итгэлтэй байна. Ингээд Наталъяа Воробецийн сэтгэгдлийг хуваалцаж байна.
-Дэлхийд нэртэй RE/MAX Монголд албан ёсоор орж ирээд удаагүй байна. Харин та эднийхээр үйлчлүүлсэн анхны гадаадын иргэн болсонд баяр хүргэж байна.Юуны өмнө та өөрийнхөө талаар товч танилцуулахгүй юу.
-Сайн байна уу. Юуны өмнө намайг энэхүү ярилцлагад урьж оролцуулж буйд баярлалаа. Намайг Наталъяа Воробец гэдэг. Би Украин улсын иргэн. Монгол Улсад урт хугацааны томилолтоор ирж ажиллаж байна.
-Та Монголд хэд хэдэн удаа ирж байсан бололтой. Анх ирэхдээ байр сууцаа хэрхэн сонгож байсан бэ ? . Бодвол та тэнд байхдаа түрээсийн байр хайж, судалж байсан байх.
-Миний ажилладаг байгууллага маань надад түрээсийн байр олоод өгчихдөг байсан учраас би өмнө нь Монголд ирэх үедээ хэрхэн түрээсийн байр олох талаар мэддэггүй байсан. Харин энэ удаад RE/MAX-ийн үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээг сонгосон.
-Та яагаад энэ компанийг сонгох болсон бэ?
-Өмнөх байрны түрээсийн гэрээ, үйлчилгээний талаар сайн мэдэхгүй байна л даа. Харин энэ удаад би өөрөө амьдрах орон сууцаа хайх шаардлага гарсан ба RE/MAX-ийн үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйлчилгээ авах завшаан тохиосон. Олон улсын компани учраас RE/MAX-ийг сонгосон.
Тэгээд RE/MAX Infinity брокер оффисийн агент хатагтай Мөнхтуяатай холбогдож, Мөнхтуяа агентнадад яг л миний төсөөлж байсан тийм орон сууцыг санал болгож, түрээсийн гэрээ байгуулахад минь тусалсан. Би энэхүү үйлчилгээндээ туйлын их сэтгэл ханамжтай байгаа.
Миний бодлоор, үйлчилгээ нь мэргэжлийн өндөр түвшинд байж чадсан ба миний цаг хугацааг хэмнэж өгснөөрөө их ашигтай байсан. Миний хувьд ажил ихтэй байсан учраас ажлын цагаар байр үзэх боломжгүй байсан л даа. Агент маань орой 08:00-09:00 цагийн үед намайг хэд хэдэн байраар дагуулан явж цаг алдалгүй хэрэгцээт бүх мэдээллийг өгч байсан.
-Та түрээсэлсэн байрандаа хэр сэтгэл хангалуун байна вэ.
-Энэхүү орон сууц нь миний бүхий л хэрэгцээ шаардлагыг орчин нөхцөл, байршил, зэрэг олон талаас бүрэн гүйцэд хангаж байгаа. Мөн агент маань зохих ёсны дагуу тухайн орон сууцанд үзлэг шалгалтыг хийж, түрээслэгч эзэнтэй нь үнийн тал дээр ярилцаж, надад ашигтай тохиролцоонд хүрч чадсанд нь би их баяртай байгаа.
-RE/MAX бол дэлхийд нэртэй брэнд. Хүлээн зөвшөөрөгдсөн үйлчилгээний стандарт. Танд үйлчилгээ нь ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?
-Ерөнхийдөө, би RE/MAX-ийн агентын үзүүлсэн үйлчилгээнд сэтгэл өндөр байгаа ба RE/MAX нь хамгийн эхлээд үйлчлүүлэгчээ маш сайн сонсож, хэрэглэгч бүрийн хүсэл шаардлагыг бүрэн гүйцэд тодорхойлж, тухайн хүнд тохирох онцгой, найдвартай үйлчилгээ үзүүлдэг гэдгийг RE/MAX-аар үйлчлүүлэх хугацаандаа мэдэрсэн. Тэд үйлчлүүлэгчиддээ тухайн үл хөдлөх хөрөнгийн талаар үнэн зөв мэдээллийг өгдөг нь итгэлцлийг бий болгож, цаашдаа үйлчлүүлэгчтэй найдвартай бат бөх харилцааг үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэгюм байна лээ. Энэ нь маш чухал юм.
-Таны төрөлх Украин бол RE/MAX-ийн нэвтэрч орсон зуу шахам орны нэг. Та өмнө нь RE/MAX Ukraine-аар үйлчлүүлж байсан уу?
Тиймээ, би олон улсын нэр хүндтэй компани болох RE/MAX-ийн талаар урьд нь сонсож байсан ч Украинд RE/MAX-ийн үйлчилгээг авч байгаагүй. Өөрөөр хэлбэл, би эх орондоо өөрийн гэртээ амьдардаг болохоор надад тийм шаардлага гарч байгаагүй юм.
-Та Монголд хэр удаж байгаа вэ. Бас хэр удахаар төлөвлөж байна. Ер нь түрээслэх байрнуудын нөхцөл ямар байх нь тань шиг гадны хүмүүст таатай байдаг вэ?
-Би Монголд ирээд 10 сар болж байна. Надад одоогийн түрээсийн нөхцөл маань таалагдаж байгаа. Үл хөдлөх хөрөнгийн чанар болон үнийг хамтатган тооцсон байвал сайн нөхцөл гэж би хувьдаа боддог. Үнэ болон чанар нь хоорондоо нийцэх ёстой гэх юм уу даа. Ерөнхийдөө, над шиг түр хугацаагаар Монголд ирж суурьшиж байгаа хүмүүс голдуу нам тайван хороололд, тохь тухтай, дулаахан, түүнчлэн зах зээлийн ханштай ойролцоо үнэтэй орон сууц түрээслэх сонирхолтой байдаг.
-Ер нь Монгол дахь орон сууцны нөхцөл, үнэ хөлс танд ямар санагдаж байна вэ?
-Миний хувьд, нөхцөл, үнэ зэрэг нь орон сууц бүрийн онцлогтой холбоотойгоор тогтоогддог байх. Мөн тухайн үл хөдлөх хөрөнгийн чанар, байрлал, орчин нөхцөл зэрэг нь сайн, үнэ нь зах зээлийн төвшинтэй ойролцоо, нөхцөл нь уян хатан байвал тухайн байр сууцыг түрээслэх гэж буй үйлчлүүлэгчдэд илүү давуу талыг өгөх болов уу гэж бодож байна даа.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
Хэрвээ та өөрийн амьдардаг сууцаа борлуулах болон үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар төлөвлөж байгаа бол та доорх хаягаар холбогдоорой. RE/MAX-ийн агентууд үргэлж таны дэргэд байх болно. Олон улсын стандартын дагуу сургалтанд хамрагдсан манай агентууд таньд хэрэгтэй бүхий л зөвлөлгөөг өгөх болно. Байр худалдан авахад мэргэжлийн хүмүүсийн зөвлөлгөөг авснаар та амьдралдаа хийж буй хамгийн чухал шийдвэрүүдийнхээ нэгийг гаргахдаа сэтгэл хангалуун байх боломжтой.
Мэргэжлийн агентуудад хандсанаар нэмэлт төлбөр , хувь төлдөг мэт буруу ойлголт хэрэглэгчдийн дунд байдаг. Байр худалдан авч буй хэрэглэгчид ЯМАР Ч НЭМЭЛТ ТӨЛБӨР, ХУРААМЖ АГЕНТАД ТӨЛӨХГҮЙ бөгөөд харин ч та бүхэн өөрийн хэрэгцээнд нийцсэн байраа хайх, очиж үзэх зардал, цаг хугацаагаа хэмнэхээс гадна зарим нэгэн бичиг цаасны ажлаа хөнгөвчлөх, хамгийн чухал нь өөрийн хэрэгцээндээ нийцсэн байр, орон сууцаа сонгохдоо үнэ төлбөргүй зөвлөлгөө авах боломжтой.




Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!