Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа болно

Э.Лхамзаяа, iKon.mn
2015 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Чингис зочид буудалд

09:00 цагт Боловсролын салбарынхан жилдээ ганц чуулдаг “Боловсрол: Мөнгө, Чанар, Хариуцлага" талаар иргэний нийгмийн үндэсний чуулган болно.

Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхарт

10:00 цагт "Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа"-г нээлттэй явуулна.

ХАХНХЯ-ны 10 давхарт

11:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын өдөртэй холбогдуулан хэвлэлийн бага хурал хийнэ.

НЗДТГ-ын Б танхимд

11:00 цагт Нийслэлийн Засаг даргын санаачилгаар НЗДТГ, Азийн сантай хамтран дэлхийн олон улс, хотод зохион байгуулж,төрийн байгууллагын шийдвэр,төсөлд иргэдийн оролцоо,саналыг тусгадаг “Зөвлөлдөх санал асуулга”-ыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулахтай холбогдуулан нийслэлээс хэвлэлийн бага хурал хийнэ.

Монгол ньюс мэдээллийн төвд 

12:00 цагт АНГД холбооноос 2016 оны УИХ-ыи сонгуульд нэр дэвшүүлж болохгүй улс төрчдийг нэрлэх хэвлэлийн хурал хийнэ.

ЧД-ийн 17-р хороонд

12:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрөөр "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дэмжих үйлчилгээний төв" нээлтээ хийнэ.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайдын яаманд

15:00 цагт Монгол Улсад суугаа Элчин сайд Калыбек Кобландин БНКУ-ын Ерөнхийлөгч Н.Назарбаевын энэ оны 11-р сарын 30-нд Казахстаны ард түмэнд хандаж хэлсэн үгийн тухай хэвлэлийн бага хурал хийнэ.