Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн ирээдүйг аврах ГУРВАН ТЕХНОЛОГИ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 12 сарын 2
IKON.MN
Зураг зураг

Өнгөрсөн Даваа гарагт Билл Гэйтс технологийн салбарын нэртэй 28 хөрөнгө оруулагч нартай нэгдэн Breakthrough Energy Coalition байгууллагыг байгуулж байгаагаа зарласан.

Энэ байгууллагын зорилго нь эрчим хүчний хямралыг арилгах, байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэр бий болгох, ингэснээр дэлхийн дулаарлыг зогсоох юм.

Билл Гэйтсийн үзэж байгаагаар дараах гурван технологи ирээдүйд дэлхийг аврах гол гарц гэнэ.

Хэдийгээр эдгээр технологи нь эрсдэлтэй, хэдэн арван жилийн судалгаа, туршилтын ажил шаардаж байгаа ч ач холбогдол нь үнэхээр өндөр.

 

Solar chemical: Нарны гэрлийг шатахуунд хувиргах

 

Нарнаас цахилгаан эрчим хүч гаргах ажил амжилттай явагдаж байгаа. Тэгвэл дараагийн алхам нь нарны гэрлээс түлш, шатахуун бий болгох. Фотосинтезийн үзэгдэл ургамлын навчин дээр хэрхэн явагддагтай адил хиймэл фотосинтезийн үзэгдлээр нарны гэрлээс усны молекулууд бий болгон устөрөгчийн түлш гаргаж авах юм.

Ингэж гаргасан түлшийг янз бүрийн зорилгоор ашиглаж болно. Билл Гэйтс “Нарны хими нь цахилгаан эрчим хүч, тээврийн салбарыг хоёуланг нь нүүрсхүчлээс салгах ирээдүйтэй” гэжээ.

 

Flow battery: Илүү багтаамжтай “урсдаг” баттерей

 

Эрчим хүчний асуудал нь зөвхөн гаргаж авах тухай биш. Бас хадгалах нь нэг чухал асуудал. Жишээ нь салхи болон нарны эрчим хүч үзэгдлээс хамааран тасалддаг. Харанхуй болоход, бас салхи зогсоход эрчим хүч үйлдвэрлэл зогсоно. Тиймээс “урсдаг” баттерей маш чухал.

Энэ нь үйлдвэрлэлийн зориулалттай, том усан сангийн хэмжээтэй байх юм. Нэрний учир нь цэнэглэгдсэн электролит хадгалагдаж байгаа саван дотроо нааш цааш урсан эрчим хүч ялгаруулж байх зарчимтай.

Билл Гэйтсийн үзэж байгаагаар “урсдаг” баттерей нь хэдэн арван жил ажиллах чадвартай. Харьцуулбал лидиум ион баттерей нь 1,500 орчим удаа цэнэглэгдэх буюу 2-3 жил ажилладаг.

 

Solar Paint: Дурын гадаргыг нарны хүлээн авагч болгох будаг

 

Энэ шийдэл нь нарны эрчим хүчийг маш хямд болгох юм. Байр сууцны гээд дурын объектын гадаргыг хямд нарны эрчим хүч хүлээн авагч болгон хувиргах боломжтой.

Дээвэр, машин, хана байж болно. Энэ нь гэрэл мэдрэмтгий давхарга, түүний дор орших цахилгаан үүсгэгч будаг бүхий давхаргаас бүрдэх шингэн байна. Их Британий Шеффельдийн Их сургууль, Сан Диего дахь Калифорнийн Их сургууль, Техас дахь Лючело Техноложи компаниуд энэ төсөл дээр ажиллаж байгаа юм.

Билл Гэйтс “онолоор бол үүнийг хэн ч ашиглаж чадна. Яг л хашаа будахтай адилхан ажил” гэж тайлбарлажээ.

 

Эх сурвалж: Techinsider