Yahoo компани өөрийгөө эсвэл зарим гол бизнесүүдээ зарж магадгүйг сүүлийн хэдэн өдөр үргэлжилсэн ТУЗ-ийн хуралдаан харуулж байна.
Хувилбарууд нь Yahoo-гийн интернэт бизнесүүдийг салгаж зарах, эсвэл бүхлээр нь зарах гэнэ. Салгах гэдэг нь Yahoo-гийн эзэмшдэг Алибабагийн хувьцааны асуудал юм.
Yahoo компаний ирээдүй тун бүрхэг болоод байгаа бөгөөд CEO Марисса Мейер нь байдлыг эргүүлэх гэж хэдэн жил ажиллаж байгаа билээ.
Одоогоор Yahoo-гийн хувьд хамгийн үнэтэй хөрөнгө нь Алибабад эзэмшдэг 15 хувь болоод байна.
Yahoo энэхүү Алибабагийн эзэмшлээ тусдаа компани болгохоор төлөвлөж байсан ч татварын асуудлаас болоод хойшилсоор өдийг хүрсэн юм.
Хэрвээ интернэт бизнесүүдээ салгаж зарвал үлдэх компани нь Алибабагийн хувийг эзэмшдэг holding компани болно. Харин Алибабагийн хувиа зарвал үлдэх Yahoo компани нь тун үлбэгэр бизнес болж үлдэх юм.
Ийнхүү нэгэн үе интернэт ертөнцөд ноёрхож байсан компани хувь заяагаа шийдэхэд ойрхон болжээ.
Эх сурвалж: TheVerge
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!