Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЛЭГ: ABS (Antilock Brake System) ГЭЖ ЮУ ВЭ?

WWW.CARDOCTOR.MN
2015 оны 11 сарын 30
Cardoctor
Зураг зураг

Огцом тоормоз гишгэх үед дугуй эргэхээ больж автомашин залагдахаа болин тухайн явсан хөдөлгөөний чигт гулсдаг байна. Өөрөөр хэлбэл рулийг хичнээн эргүүлж залсан ч инерцийн хүч нь дугуй нь эргэхээргүй тоормозлогдсон автомашиныг саадыг тойрч гарах боломжгүй болгодог. Туршлагатай жолооч нар халтиргаатай үед тоормозны педалийг зөөлөн давжтамжтайгаар тогшин гишгэдэг байна. Гэвч аюул тулгарсан ямарч жолооч  тоормозны педалийг нэг л удаа маш хүчтэй гишгэн дугуйг таг зууруулдаг байна.

Дээрхээс сэргийлэн тогших ажиллагааг автоматжуулах үүднээс нэг удаа огцом гишгэх үед дугуй эргэхээ болихоос хамгаалж ABS-ийг гаргасан. Ажиллах зарчмын хувьд дугуйнд байрлуусан мэдрэгч нь дугуй эргэхээ болихыг мэдрэнгүүтээ мэдээллийг актуаторт дамжуулан актуатор нь тоормозны төв цилиндрээс дугуйн цилиндрт очих тосны даралтыг унагадаг байна. 

Анх Европд галт тэрэгний дугуйнд хэрэглэж эхэлжээ. Эхэн үедээ чөлөөтэй эргэх цан, унтраалгаас бүтдэг энгийн зүйл байв. Тоормоз гишгэн дугуй зам төмөр дээгүүр гулсаж эхлэх үед чөлөөтэй эргэх цан эргэж унтраалгыг дарснаар цахилгаан мотор ажиллаж, тоормозны хийн даралтыг унаган дугуй дахин эргэх боломжтой болдог байна. Дараа нь 1950 оноос английн DUNLOP компанийн Maxaret хэмээх систем бий болж нисэх онгоцонд хэрэглэх болжээ. Энэ нь бүрэн механик ажиллагаатай бөгөөд одоо ч гэсэн ашиглагдсаар байгаа.1969 оноос цахилгаанаар ажилладаг хувилбар гарсан бөгөөд хэт өндөр өртөгтэй байсан учир хараахан авто машинд тавьж эхлээгүй байжээ.

Харин 1960-аад оны үед уралдаанд зориулсан тусгай авто машинууд болон FORD компанийн цөөн хэдэн загварт тавигджээ. Харин германы BOSH компани 1930 оноос судалгаа хийж эхлэн 1978 он гэхэд анхны электрон зохицуулалттай ABS системийг зохион бүтээж  Mercedes-Benz  W116 S-классын автомашинд тавьжээ. Түүнээс хойш бусад автомашинд тавигдаж эхэлсэн байна.

Уламжлалт тоормосны систем дискийг тас зуурснаар машиныг жолоодох боломжгүй болж саадыг мөргөдөг. Харин ABS систем нь насосны даралтыг маш түргэн хугацаанд унагах замаар тоормосыг зууралттайгаар барьж машиныг жолоодох боломжийг олгодог. Насосын ажиллагааг ЭНД дарж сонирхоно уу.

 

 

 

  • ESC-( Electronic Skid Control) - Toyota компанийн хэрэглэж байсан  нэрийн томъёолол.
     
  • 4-WAS (Wheel Antilock-brake System) - Nissan компаний хэрэглэж байсан нэр.
     
  • 4w-ALB (Anti Lock Braking ) - Honda компанийн хэрэглэж байсан нэр.

Үйлдвэрлэгч нар ингэж янз бүрээр нэрлэж байсан боловч 1990 оноос эхлэн ABS хэмээн нийтээрээ нэрлэж заншсан байна. Ингээд улам боловсронгуй болсоор хурд, замын байдал, авто машины жин зэргээс хамааран дугуй бүрт өөр өөр тоормозны хүчийг хуваарилах компьютерийн удирдлага бүхий EBD (Electronic BrakeDistribution) гэсэн шинэ томъёолол бий болсон байна.

 

 

Зураг