Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

ӨВӨЛ МАШИН АШИГЛАЛТЫН ТАЛААРХ 5 БУРУУ ОЙЛГОЛТ

WWW.CARDOCTOR.MN
2015 оны 11 сарын 24
Cardoctor

Гадаа хүйтэрчихлээ, ес эхлээгүй байхад машин тэрэгний асалт хэвийн бус болоод ирэв үү? Бидэнд өвлийн улиралд зөндөө л эргэлзээтэй зүйлсүүд гарч ирдэг. Тэгвэл PM сэтгүүлийн автын эксперт эдгээр зүйлсийн эргэлзээг тайлсныг орчуулан хүргэж байна.

1) Машиныхаа голд хүндрүүлэгч ачаа авч явах нь шарвалтаас хамгаална?

Энэ асуудал нь мэдээж хэрэг та ямар автомашин жолооддогоос шалтгаална. Өмнө нь ихэнх суудлын машин ардаа хөтлөгчтэй байсан. Тиймээс хүнд ачаатай тэнцвэржүүлэгч өгсүүр цастай газар явахад хэрэг болдог байсан. Гэвч одоо дийлэнх суудлын автомашин урдаа хөтлөгчтэй эсвэл дөрвөн дугуйндаа хөтлөгчтэй болсноор жингийн хуваарилалт нь ч мөн адил илүү сайжирсан.

Мөн бүх улиралд тохирох дугуйнуудын чанар ч маш сайжирсан. Тиймээс тэнцвэржүүлэгч ачаа гулгаатай зам дээр урдаа хөтлөгчтэй машинд харин ч эсрэгээрээ илүү саад болж илүү шарвуулна. Харин хойноо хөтлөгчтэй мөн хойд хэсэг нь хөнгөн автомашинуудад л илүү шаардлагатай.

 

 

2) Өдөр цайны цагаараа машинаа асааж 10 минут орчим халаах нь орой ажлын дараа машин асахад тустай.

Хэрэв таны машин бүх л шөнийн турш хүйтэнд хоноод зүгээр асаж байгаа бол өдрийн 8 цаг зогсоол дээр байхад хэвийн л асна. Хэрэв гарааштай бөгөөд хэсэг хором хүйтэнд байлгахад асахгүй байгаа бол машиныхаа свечэ, аккумулятор зэргээ шалгах болжээ гэсэн үг. Хэдийгээр хөдөлгүүрийг өдөр бүр 10 минут асааж нормалдаж байгаа нь хөдөлгүүрийг халааж, тосыг шингэрүүлэх боловч шатахууны дутуу шаталт явагддаг. Мөн хүйтэн нөхцөлд машин асах бүрд хөдөлгүүрт их хэмжээний элэгдэл үүснэ. Энэ нь хий дэмий бензин үрэхээс гадна хөдөлгүүрийн элэгдэлд нөлөөлнө гэсэн үг юм.

 

3) Хүйтэнд аккумулятор амархан мууддаг. 

Өвлийн хүйтэн - аккумуляторт 2 шалтгааны улмаас нөлөөлдөг. Хүйтэн нөхцөлд хөдөлгүүрийн тос өтгөрсөн байдаг учраас моторыг асаахад илүү их хүч шаардлагатай болдог. Иймээс энэ илүү хүчийг аккумулятор гаргах хэрэгтэй бөгөөд үүн дээр хүйтнээс болж аккумулятор гаргах ёстой чадлаа гүйцэд гаргаж чаддаггүй. Тиймээс тахир гол эргүүлэх чадал өндөртэй аккумуляторыг сонгох хэрэгтэй болдог. Нөгөөх шалтгаан нь бага температурт цахилгаан үүсгэх химийн урвал нь удааширдаг.

Мөн аккумуляторын утас сайтар бэхлэгдээгүй тохиолдолд өндөр чадал шаардсан, удаан стартер дарж байхад шон нь маш ихээр халдаг. Машин ассаны дараа шон хөрч холбоос нь бүр мууддаг. Энэ нь эргээд аккумулятор бүрэн цэнэг авахад нь нөлөөлж, бүрэн цэнэглэгдээгүй аккумулятор хөлдөх эсвэл чанар нь улам муудна.

Яг үнэндээ өвөл ихэнх машины асалт мууддаг ч, зун аккумуляторын чанар илүү мууддаг. Учир нь хэт халуунд аккумулятор халж электролит нь шарагдаж, буцалснаас чанар нь мууддаг.

 

4) Хэсэг цас ороод хэд хоносны дараа шил арчигчийн шингэн хөлдсөний улмаас ажиллахаа больдог.

Хэрэв шил арчигчийн шингэн хөлдөх бол хэд хоногийн дараа биш, тэр дороо хөлдөнө. Цас орсны дараа цасан дээрх ямар нэг тоос шороо цасны хайлсан хэсэгтэй хамт шүршигчийн хошуу руу орж бөглөж болзошгүй юм.

Мөн шил арчигчийн шингэн тодорхой төвшнөөс багасах үед ажиллахгүй болдог. Мөн шил арчигчийн шингэнийг ажиллуулсны дараа үлдсэн шингэнээ буцааж доошлуулдаг бөгөөд үүнтэй зэрэгцэн хайлсан цас, тоос шороо орж нүхийг бөглөдөг. Харин зориулалтын шил арчигчийн шингэн нь хөлддөггүй тусгай шингэн байдаг. Хэрвээ та ус хийсэн бол дороо хөлдөж шүршигчийг ажиллуулахгүй болгодог.

5) Маш хүйтэнд шил арчигчаа сайтар цэвэрлэсэн ч, эсвэл паараа цонхруугаа хамаг халуунаар үлээлгэсэн ч байнга мөс тогтож цонх халтартуулдаг

Хүйтэн цаг агаар шил арчигчийн шингэн хайлсан цас мөстэй нийлж цонхыг халтартуулахад нөлөөлж болзошгүй. Иймд цонхоо аль болох халуун байлгах хэрэгтэй. Цонх халаагч, цан арилгагчийг ажиллуулж байх хэрэгтэй.

Цонх халтартаж байгаа нь ихэнхдээ шил арчигч муудсанаас шалтгаалдаг болохоор шил арчигчаа солих хэрэгтэй. Мөн шил арчигчийн шингэнээ хүйтэнд илүү тэсвэртэйгээр нь солих шаардлагатай.

Зураг