Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЛЭГ: Таны машин СVТ хурдны хайрцагтай юу?

WWW.CARDOCTOR.MN
2015 оны 11 сарын 11
Cardoctor
Зураг зураг

Тус хурдны хайрцаг нь бензин хэмнэх, тав тухтай явахад зориулагдсан учраас хүчилж болдоггүй. Тиймээс чиргүүл чирэх, машин чирэх гэж байгаа бол ЗОГС.  

CVT кропны ихэнх эвдрэл нь

Хөтлөх, хөтлөгдөх дамарлуу маш их хэмжээний тос шахдаг. Тэр хэмжээний тосыг дамрууд маань шаар шиг дүүргэж диаметрээ томсгодог. Дамарны кольц, гильц нь элэгдээд муудаад ирхээр тосоо алдаад томорч тэлдэггүй.

Зарим тохиолдолд кропноос мэдээлэл авдаг мэдрэгчүүд эсвэл актуатр селонойд зэрэг эвдэрсэн байж болдог. Нийт жолооч нартаа зөвлөхөд энгийн автомат кропны тосны даралт 10 кг/см2 байдаг бол CVT кропны даралт 150 кг/см2 байдаг. Тиймээс ийм өндөр даралтанд ажиллах CVT кропны тос нь энгийн кропны тосноос ялгаатай.

CVT кроптой эсэхийг мэдэх

CVT кроптой эсэхийг мэдэх хялбар арга бол арааны рычак дээр 2,3,4 гэх мэт шилжүүлж оруулах горим байдаггүй. Шууд PRNDS гэх мэт байдаг. Энгин кроптой машин PRND32L гэх мэтээр байдаг. 

Зураг