Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Домогт аваргад сургамж хайрласан монгол охин

Х. Батсайхан
2013 оны 10 сарын 21
Монголын мэдээ
Зураг зураг
Мон­голын залуу даам­чин, спор­­тын дэд мастер М.Одгэ­рэл

Даамын спортын амьд домог, дэлхийн 13 удаа­гийн аварга Зоя Го­лубева “Улаанбаатар 2013” ДАШТ-ий 13 дугаар тойргийн да­­раа “Энэ тоглолтыг би хэ­зээ ч мартахгүй” хэмээн уул­га алджээ.

Тэрбээр энэ өрөгт Мон­голын залуу даам­чин, спор­­тын дэд мастер М.Одгэ­рэлд хожигдсон юм.

Амьд­ра­­лын­хаа 30 гаруй жилийг даа­­мын спортод зориулж, дэл­­хийд 13 түрүүлсэн түүнд мар­­тагдашгүй дурсамжтай тог­­лолт олон л байж таарна. 

Гэ­тэл их спор­тоос болж зодог тай­лах дөх­сөн үедээ /Тэрбээр “Та­ван ца­гариг” сонинд өгсөн ярилц­ла­­га­даа “Улаанбаатар 2013” ми­ний оролцсон сүүлчийн тэм­цээн байж ч болох юм” гэж өгүүл­сэн/ ийнхүү хожигдож, хэлж болдоггүй “Хэзээ ч” гэдэг үгийг амнаасаа унагасан нь агуу авар­гууд ч алдаж болдгийг ха­руу­­лахын дээр залуу тамирчид ч агуу аваргыг хожиж давхар но­тол­сон билээ.

Ийнхүү 16 настай М.Одгэрэл хэмээх охин спорт со­нирхогчдын анхаарлын төвд орж ирсэн билээ. “ММ” түүнийг “Долоо хоногийн дуулиант нө­хөр”-өөр онцолж байна.

Даамын  спорт  ухаж ойлгоо­гүй хүнд уйтгартай, байрлалын тө­­лөө өрсөлдөж, түүнийгээ хөг­жүүлж чадсан нь хождог, ком­­бинацид орчихгүй л бол ихэнх­дээ тэнцэж өндөрлөдөг онц­лог­той.

Тэр ч утгаараа З.Го­лу­бева 12 дугаар өрөгт гол өр­сөл­дөгч Дарья Ткаченког буул­гаж аван, гурван оноогоор тас­рахад ДАШТ уйтгартай болж эхэлс­нийг тааж ядах юмгүй.

Хүн болгоны амнаас “Одоо ойл­гомжтой” гэсэн үг унаж байх энэ үед М.Одгэрэлийн “од гийж”, аваргыг хожин  Монголд бол­сон тэмцээнийг сүүлчийн өрөг хүр­тэл нь сонирхолтой болго­сон юм. Хэдийгээр М.Одгэрэлд хо­жигдсон ч З.Голубева барьц ал­далгүй түрүүлж чадсан нь ма­най залуу даамчны ялалтыг улам ч үнэ цэнэтэй болгох учир­тай.       
  
Эмэгтэй даамчдын дэлхийн авар­га шалгаруулах тэмцээнийг ну­тагтаа зохион байгуулах эр­хийг авахдаа манайхан өн­дөр амжилт үзүүлэх л ганц зо­рил­го­той байсан нь мэдээж.

Гэвч найдлага тавьж байсан их мас­терууд маань ихэд сургамж­тай тоглолтуудыг хийлээ. Нутгийн дэв­жээндээ амссан энэ сур­гамж цаашдын амжилтад нь үр өгөө­жөө хайрлах биз. 

Дэлхийн аваргыг “хазайлга­сан” монгол охины нэр Мон­го­лын төдийгүй даамын спортын “топ” гүрнүүдийн сонин хэв­лэлд олонтаа бичигдлээ. Товч­хон­доо, М.Одгэрэлд хариуцлага ирж байна. Тэрбээр үүнийг ойл­гож байгаа биз ээ. 

Даамын спортын дэд мастер Мо­ломжамцын Одгэрэл 1998 онд төрсөн. Энэ жил 15 нас­тай. “Шавь” цогцолбор сур­гуу­лийн сурагч. Даамын спор­тоор 10 нас­тайгаасаа эхлэн хичээл­лэ­жээ.

Өсвөр үийнхний Ази ти­вийн аварга цолтой амжилт нь өсч яваа тамирчин. Мэдээж, нэг удаа­гийн тоглолтоор бүхнийг дүгнэх нь учир дутагдалтай. Манай тамирчин энэ тэмцээнд үе тэнгийн өвөрмонгол охиноос оноо бага авсан.

Гэхдээ түүний өмнө их амжилт хүлээж байгаа гэ­дэгт эргэлзэхгүй байна. М.Од­гэрэлдээ амжилт хүсье.

Зураг