Синайн хойгт осолдсон Оросын иргэний онгоцны анхны видео бичлэгийг гар утсаар хийсэн нь онлайн сүлжээнд тавигджээ.
Орос болон Египетийн мэргэжилтнүүд ослын газар ажиллаж байна. Онгоц осолдсон газар нь Египетийн арми Исламын улс бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж байгаа алслагдмал, зэлүүд газар юм байна.
Онгоцны хар хайрцагнуудыг олоод мэдээллийг задлах ажил явагдаад эхэлжээ.
Аврах бүлгийнхэн онгоцны унасан газраас 5 км орчим зайнд зорчигчдын цогцсыг илрүүлсэн байна.
Одоогоор 150 орчим цогцос олдоод байгаа гэнэ.
Цогцоснуудыг Кайр хот руу зөөвөрлөн ДНХ шинжилгээ хийх, таниулах ажиллагаа явагдаж байна.
Эх сурвалж: Russia Today, Lenta.Ru
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!