Нэг нэгэндээ хайр энэрэл, урам зориг, сэтгэлийн дэм өгөх, мөн нийгэмд тэр дундаа хүүхэд залуучуудад бие биедээ тусалж дэмжиж, зөвхөн эд материалын бус чин сэтгэлийн сайхан үгс, урам зоригийн өглөгийг өдөр бүр түгээж үүнийгээ дадал зуршил болгоосой гэсэн зорилготойгоор"Өгөх Өдөр" хөдөлгөөний санаачлан, хэрэгжүүлсэн “Үндэсний Өгөх Өдөр” зургаа дахь жилтэй золгоод байна.
Энэ өдөр бүх нийтийн баяр болж чадсаныг хувь хүн болоод аж ахуй нэгж, албан байгууллагуудын сайн үйлсээс илхэн харж болно. Өгөх өдөр дан ганц арваннэгдүгээр сарын 1-нээр хязгаарлагдахгүйгээр, одоо ч зогсолтгүй үргэлжилсээр байна.
"Өгөх ӨдөрХөдөлгөөн”-ийхөн энэ жилийг хөдөлгөөний сааталд орсон боловч оюун ухааны хувьд эрүүл тархины саажилттай хүүхдүүдийг нийгэмд зөвөөр ойлгуулахад чиглүүлж байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 11 мянга гаруй саажилт өвчтэй хүүхэд байдаг ба тэднийг эмчлэх эмнэлэг бараг байхгүйтэй адил, эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх шаардлагатай байгаа юм.
Тиймээс “Өгөх Өдөр Хөдөлгөөн”ийхөн дэлхийн ихэнх оронд өргөн ашиглагддаг тархины саажилттай хүүхдүүдийн эмчилгээ сувилгаанд нэн шаардлагатай, өндөр үр нөлөө үзүүлэхүйц, сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж аалзны тор/spider cage/-ийг Сэргээн Засах Хөгжлийн “Таны Инээмсэглэл” төвд хандивлах аяныг өрнүүлээд байна. Энэхүү төхөөрөмж нь 12,000 долларын үнэтэй бөгөөд сайн санаат хүн бүрийг хандивын аян нэгдэхийг уриалж байна.
Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй!
Дансны дугаар: ХХБ 499180209 “Өгөх өдөр хөдөлгөөн” ТББ
Холбоо барих утас: 99101851, 99362228
Сэргээн Засах Эмчилгээний “Таны Инээмсэглэл” төв, Тархины сааны холбоотой хамтран олон үйл ажиллагаа зохион байгуулж байгаагаас дурдвал:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!