Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Италийн Элчин сайдын яам нээгдэнэ

Өглөөний сонин
2015 оны 10 сарын 29
MorninigNews.mn
Зураг зураг

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнгөрсөн долоо хоногт Бүгд Найрамдах Итали Улсад албан ёсны айлчлал хийсэн билээ.

Энэхүү айлчлалын үеэр ирэх онд Улаанбаатар хотод Италийн элчин сайдын яамыг нээлгэхээр тохирчээ. Мөн Австрали Улс манай улсад Элчин сайдын яамаа нээхээр болсон гэх мэдээлэл ч бий. 

Улаанбаатарт байгаа Элчин яамдын тоо нэмэгдэнэ гэдэг улс орны нэр хүндийн асуудал яах аргагүй мөн. Цаашлаад иргэд дээрх улс орнуудыг зориход амар хялбар болж, энэ хэрээрээ хоёр улсын харилцаа ч өргөжин тэлэх сайн талтай юм гэж албаны хүмүүс хэлж байгаа юм.

Зураг