Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадын иргэнийг хууль бусаар саатуулж, мөнгө нэхээгүй гэлээ

Өглөөний сонин
2015 оны 10 сарын 26
MorninigNews.mn
Зураг зураг

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар гадаадын иргэнийг дарамталж, үндэслэлгүй саатуулсан гэх мэдээлэл сүүлийн үед гараад байгаа.

Энэ талаар ИХШХЕГ-аас тодруулахад "Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар иргэнээс ирүүлсэн мэдээллийн мөрөөр БНХАУ-ын иргэн Ван Жиен Гуо гэх биедээ паспорт, паспортыг орлох бичиг баримтгүй иргэнийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн иргэнийг хэн болохыг тогтоох зорилгоор энэ сарын 02-ны өдрийн 17:00 цагаас эхлэн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 192 дугаартай 14 хоног саатуулах тухай гаргасан захирамжийн дагуу саатуулсан.

БНХАУ-ын иргэн Ван Жиен Гуотой хамтран ажилладаг гэх Монгол Улсын иргэн Г.Түмэнжаргал гэгч нь энэ сарын 05-ны өдөр түүний паспорт бичиг баримтыг авч ирснээр тухайн иргэнийг саатуулсан үндэслэл арилсан тул саатуулах байрнаас чөлөөлж, хуульд заасны дагуу холбогдох байгууллагад мэдэгдэн ажилласан.

Манай байгууллагын албан хаагчид гадаадын иргэнийг үндэслэлгүйгээр саатуулсан, мөнгө төлөхийг шаардсан, дарамталсан, тус иргэний эрхийг зөрчсөн хууль бус үйлдэл гаргаагүй. Хуульд заасан үндэслэл журмын хүрээнд ажилласан" гэлээ.

 

Зураг