НЗДТГ-ын А танхимд
10:30 цагт: Төв номын сангийн 35 жилийн ойг тохиолдуулан НИТХ-аас номын санд ном хандивлах өдөрлөг зохион байгуулна.
Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн байранд
11:00 цагт шүүхийн төсөв, шүүгчийн цалинтай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хуралтай. Хуралд ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Цэвээндорж, Санхүү удирдлагын хэлтсийн дарга С.Наранбилэг нар оролцоно.
Монгол шилтгээний хажуу талын зам дээр
11.40 цагт: Улиастай-Гачууртын 11 км замын нээлт болно.
MN мэдээллийн төвд
12:00 Баянзүрх дүүргийн МАН-ын гишүүд, дэмжигчид дүүргийн Намын хорооны удирдлагууд гишүүдээ хагалан бутаргаж байгаа асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
12:30 MN-25 дугаар суваг телевиз, “Содномжамцолин” хийд хамтран хэрэгжүүлж буй “1000 төгрөг” сайн үйлсийн аяны үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ.
Г.Занабазарын нэрэмжит Дурслэх урлагийн музейд
12:00 цагт "Нууцын эзэн" үзэсгэлэн нээлтээ хийнэ.
Төрийн ордны "Г" танхимд
12:30 цагт УИХ-ын гишүүн С.Одонтуяа Хүүхдийн эрхийн болон Хүүхэд хамгааллын тухай хуулиудын төслөөр мэдээлэл хийнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!