Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

С.Ононбаяр: Нийтийн тээврийг төлбөргүй болгох санал тавьж байгаа

Л.Хэрлэн
2015 оны 10 сарын 26
Зууны мэдээ
Зураг зураг

НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар нийтийн тээвэр, түүгээр зорчих асуудлыг хэлэлцсэн юм. Энэ талаар НИТХ дахь “Шударга ёс” бүлгийн дарга С.Ононбаяраас тодрууллаа.

-Цахим үйлчилгээнд шилжсэн нийтийн тээврийн үйлчлэх журамд иргэдийн хүсч байсан өөрчлөлтийг тусгав уу?

-НИТХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” бүлэг хоёр асуудал тавьсан. Нэгдүгээрт, өнөөдрийн нийгмийн амьдралтай холбогдуулж дамжин суултыг үнэ төлбөргүй болгоё гэсэн. Энэ асуудал шийдэгдэх шатанд орсон.

Хоёрдугаарт, манай улс оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмждэг.

Нийтийн тээврийн машин, цагийн тарифыг тодорхойлсон. 

Гэтэл сурагчид яагаад үнэ төлбөргүй зорчиж болдоггүй юм бэ гэдэг асуудлыг оруулж, нийслэлийн Засаг даргад тогтоолоор үүрэг өглөө. Энэ асуудлыг судалж, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай цаашид ярина.

-Санал оруулахаас өмнө боломж, нөхцөлийг судалж үзэв үү?

-Нийтийн тээврийн машин, цагийн тарифыг тодорхойлсон. Тухайлбал, угсраа автобус цагийн даалгавар өгөхөд 39,731, тролейбус 27,425, автобус 32,993, дунд оврын автобус 33,777 төгрөгөөр явж байгаа.

Нөхөн олговрыг өгөхөд сард 132 тэрбум төгрөг цуглаж байгаа. Энэ мөнгө иргэдийн орлого, нөхөн орлогоос бүрдэж эргээд хуваарилагдаад явна. Үүний үндсэнд сурагчдыг яагаад үнэ төлбөргүй явуулж болохгүй вэ гэсэн асуудлыг бид ярьж байгаа юм. Цаашид нийтийн тээврийг үнэ төлбөргүй болгох систем рүү орох саналыг манай бүлэг тавьж байгаа.

-Цаашид энэ салбарт хүндрэлтэй байгаа ямар асуудлууд байна?

-Цахим системд шилжсэнээр нийтийн тээврийн үйлчилгээ сайжирч, хүмүүс ам сайтай байна. Хүнд асуудал нь маршрут төлөвлөлтийн асуудал юм.

Маршрут төлөвлөлт богино эргэлттэй болсноор давхацлыг арилгасан Гэсэн ч иргэдийн зүгээ 500 төгрөгөөр зорчдог байсан газраа 1,000 төгрөг төлж очдог боллоо гэх шүүмжилж байгааг манай бүлэг судалж үзье, саналыг нь авъя гэсэн.

Дээр нь хөдөө, орон нутгаа ирсэн ахмадууд карттай хаанаас авах вэ гэдэг асуудал бий. Оюутнуудын тухайд картаа захиалсан бол өмнөхтэй адил түүгээрээ үйлчлүүлээ явж болно гэсэн зарчмын санал дэвшүүлсэн дэмжигдсэнгүй.

 

Зураг