Facebook компанийг үндэслэгч Марк Зукерберг өчигдөр Бээжингийн Циньхуа Их сургууль дээр 20 минут үргэлжилсэн бизнесийн зөвлөгөөг 100 хувь Мандарин хэл дээр тавьжээ.
Өчигдөр тэр энэхүү илтгэлийнхээ видео бичлэгийг өөрийнхөө Фэйсбүүк хуудсанд оруулсан байна.
Тэр оюутнуудад тасралтгүй суралцах, ажиллах шаардлагатайг зөвлөхдөө Алибабагийн Жэк Магийн үгнээс эшэлжээ. Энэ нь "Бид 15 жилийн өмнөхтэйгээ харьцуулахад том болсон. Харин 15 жилийн дараахтайгаа харьцуулахад нялхаараа байна" гэсэн үг.
2014 онд тэр энэ сургууль дээр оюутнуудтай уулзахдаа Мандарин хэлээр асуултанд нь хариулж байсан бол энэ жил илтгэл тавих хэмжээнд хүрчээ.
Марк Зукерберг Циньхуа Их сургуулийн Эдийн засаг, Менежмэнтийн сургуулийн ТУЗ-д сонгогдсон хүн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!