• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Бүх насныханд Програмчлал сурах боломжийг Facebook олгож байна

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 10 сарын 22
IKON.MN
Зураг зураг

Facebook компани саяхан TechPrep нэртэй төслийг McKinsey & Company корпорацийн тусламжтай нээлээ. Зорилго нь бүх насныхан, бүх мэргэжлийнхэн, эцэг эхчүүд, хүүхдүүдэд компьютер програмчлалын мэдлэг боловсрол олгох.

Энэ төсөл нь бүхэлдээ вэбэд суурилсан бөгөөд techprep.fb.com хаягаар хандах боломжтой. Уг вэб сайтад таны нас, зорилгоос хамаараад янз бүрийн материалууд, мэдээллүүд, хичээлүүдийг байрлуулсан.

TechPrep төслийнхөө тухай Facebook-ийн үндэслэгч Марк Зукерберг өөрийн хуудсандаа танилцуулсан байна.

 

Жишээ нь та хүүхдээ багаас нь програм бичүүлж сургах бол MIT-ын боловсруулсан вэб сургалтын хөтөлбөр SCRATCH-ыг эндээс ашиглаж болно.

Ингэхдээ маш энгийн аргаар, тухайлбал муурыг тэдэн удаа алхуулаад ийм үйлдэл хийлгэнэ гэх мэтээр алхам бүрийг програмчилж ажиллуулах боломжтой байхаар хийгджээ.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.96.205] 2015/10/26
ойлогдгүээээ
0 | 0 Хариулах
Зочин [202.131.7.196] 2015/10/23
Bayrlalaa
0 | 0 Хариулах