Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Аяга, таваг угаагч шингэний найрлагад ямар ХИМИЙН БОДИС ордог вэ

ikon.mn
2015 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Аяга, таваг угаагч шингэн нь арьсыг бага цочроогч шинж чанар бүхий хөөс үүсгэх чадвартай гадаргуугийн идэвхт бодисноос бүрддэг. Угаалгын бодис бүтээхээс өмнө Дэлхийн 1-р дайны үед Германд аяга таваг угаахад натрийн карбонатыг ашигладаг байсан. Аяга, таваг угаагч шингэнийг 20 дугаар зууны дунд үеэс үйлдвэрлэж эхэлсэн байна. 2005 онд аяга, таваг угаагч шингэний жижиглэн худалдааны орлого нь 10 тэрбум долларт хүрсэн.

Аяга, таваг угаагч шингэний найрлагад ус, гадаргуугийн идэвхт бодис, хадгалалтын хугацаа уртасгагч бодис, үнэрт бодисууд ордог. Зарим аяга, таваг угаагч шингэний найрлагад фосфор агуулагддаг ба фосфор нь бохир усыг цэвэрлэх үйл ажиллагаанд саад учруулдагтай холбоотойгоор АНУ-ын зарим мужид фосфор агуулсан аяга, таваг угаагч шингэнийг хэрэглэхийг хориглосон.

Аяга, таваг угаагч шингэний найрлагад ус, гадаргуугийн идэвхт бодис, хадгалалтын хугацаа уртасгагч бодис, үнэрт бодисууд ордог. 

2010 онд АНУ-д зарим угаагч шингэн дэх триклосаны асуудал сөхөгдөн гарч ирсэн. Триклосан нь микробын эсрэг үйлчилгээтэй бодис ба фосфорын адилаар бохир усыг цэвэрлэх үйл ажиллагаанд саад учруулдаг байна. АНУ-ын Хүнс ба эмийн удирдах газраас аяга, таваг угаагч шингэнд триклосан агуулагдах нь эрүүл мэндийн  хувьд ямар ч үр ашигггүй гэдгийг тогтоосон байна. 2014 оны байдлаар АНУ-ын зарим мужууд триклосан агуулсан аяга, таваг угаагч шингэн хэрэглэхийг хориглосон.

Зарим аяга, таваг угаагч шингэнүүд нь мөнгө, алтны хольцтой эдлэл, нэг удаагийн пластик, тугалга, модон, хүрэл, цагаан тугалган эдлэлийг гэмтээдэг тул эдгээр эдлэлийг гараар угаавал тохиромжтой.

Аяга, таваг угаагч шингэний гол найрлаганд ордог анионы болон ионы бус гадаргуугийн идэвхт бодис, үнэрт бодисууд нь арьс цочроох болон гарын экзема үүсгэх эрсдэлтэй. Иймээс мэдрэмтгий арьстай хүмүүс аяга, таваг угаагч шингэнийг хэрэглэхгүй байх, хэрэглэх тохиолдолд бээлий өмсөх хэрэгтэй. Аяга, таваг угаагч шингэний найрлагад ордог анионы болон ионы бус гадаргуугийн идэвхт бодисууд нь хорон чанар багатай бодисууд юм.

Аяга, таваг угаагч шингэнийг залгих эсвэл нүдэндээ хүргэсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

 

  • Нүдэндээ хүргэсэн тохиолдолд их хэмжээний усаар зайлж угаах, хэрэв шинж тэмдэг хадгалагдаж байвал нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх;
  • Залгисан тохиолдолд маш хурдан ус уулгах, бөөлжүүлж болохгүй, хэрэв шинж тэмдэг хадгалагдаж байвал нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх;

 

Аяга, таваг угаагч шингэний найрлагад яагаад гадаргуугийн идэвхт бодис ордог вэ?

Гадаргуугийн идэвхт бодис нь гидрофоб (усанд дургүй, усыг хөөдөг) болон гидрофиль (усанд дуртай) бүлгүүдийг агуулдаг байна. Гадаргуугийн идэвхт бодис нь гидрофоб бүлгээрээ аяга тавган дээрх өөх тостой, гидрофиль бүлгээрээ устай холбогдох ба гидрофиль бүлэг нь илүү хүчтэй учир, аяга, тавган дээрх өөх тос урсаж алга болдог байна.

Аяга, таваг угаагч шингэн худалдан авах, хэрэглэхэд анхаарах зүйлс

  • Фосфор, триклосан агуулсан аяга, таваг угаагч шингэн худалдан авахгүй байх;
  • Аяга, таваг угаагч шингэний найрлаганд ордог гадаргуугийн идэвхт бодисоор бохирдсон хоол идэхгүйн тулд аяга, тавгийг хөөсгүй болтол нь усаар угаах, зайлах;
  • Мэдрэмтгий арьстай хүмүүс бээлий өмсөж хэрэглэх;
  • Үнэрт бодисноос харшилтай хүмүүс болгоомжтой хэрэглэх;


Эх сурвалж: НЭМХ-ийн Хор судлалын лаборатори