Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Samsung Galaxy Note 5 – Гайхамшгийг бүтээгч

СУРТАЛЧИЛГАА
2015 оны 10 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Самсунг брэндийн албан ёсны борлуулагч Юнител группээс хэрэглэгчиддээ зориулан бүтээлч Samsung Galaxy Note 5 гар утсыг танилцуулж байна. Samsung Galaxy Note5 утасны бусад утаснаас ялгарах хамгийн гол давуу тал нь үзэг (S Pen) бөгөөд та худалдан авснаараа дараах гайхамшгийг мэдрэх боломжтой.

1. Өнгө дизайн

 

 

Samsung Galaxy Note 5 утас нь үндсэн хэлбэрийн хувьд өмнөх загвартайгаа төстэй ч гэсэн харагдах байдалд нь хэд хэдэн өөрчлөлтүүд хийсэн.

Өмнөх загварт ашигласан хуванцраар хийсэн дууриамал савхин тагны оронд Gorilla Glass 4 бүхий шилэн гадаргуу хийсэн бөгөөд S6 утастай ижил металл хүрээ хийж өгсөн.

 

Хэмжээний хувьд 153.2 x 76.1 x 7.6мм бөгөөд энэ нь мэдээж S загварын утастай харьцуулбал хамаагүй том ч гэсэн Note 4 загвартайгаа харьцуулбал арай хөнгөн болж өгсөн байна.

Өнгө дизайны хувьд илүү гялгар, илүү тансаг болж чаджээ. Юнителийн үндсэн салбаруудаар индранил Хар болон Алтлаг гэсэн 2 өнгөний сонголттойгоор худалдаалагдаж байна.

2. Дэлгэц

 

Samsung Galaxy Note 5 утасны дэлгэц нь туршилтаар ухаалаг утсанд ашигласан хамгийн шилдэг дэлгэц гэдэг нь батлагдсан бөгөөд 5.7 инчийн хэмжээтэй, 2560×1440 пикселтэй буюу quad HD нарийвчлалтай.

Super AMOLED дэлгэцийн давуу тал нь өнгөний нарийвчлал, цайруулалт, тодруулалтын харьцаа юм. Гар утасны дэлгэцийн нарийвчлалаас илүү өнгөний тодрол, цайруулалт нь илүү чухал байдаг бөгөөд азаар Samsung Galaxy Note 5 нь эдгээрийг бүгдийг нь агуулжээ.

3. Камер

 

Камерны пиксел их байна гэдэг нь зураг сайн авна гэсэн үг биш бөгөөд 16 мегапиксел, 20 мегапикселийн камертай утаснууд 8 мегапикселийн камертай утаснаас муу зураг авах тохиолдлууд бий.

Харин Samsung Galaxy Note 5 утасны 16 мегапиксельтэй камерны хувьд Sony Exmor RS IMX240 мэдрэгчтэй, f/1.9 өрцтэйгөөс гадна өмнөх загвартайгаа харьцуулбал илүү тод бөгөөд тодорхой цэг дээрх өнгөний оновчтой байдал нь илүү болсон байна.

 

Селфи авахад зориулан 5 мегапиксельтэй урд камер байрлуулсан ба таны селфиг илүү тод, илүү нарийвчлалтай авахаас гадна дэлгэцээ 4 хуваан дурсамжтай мөчөө сонирхолтой байдлаар бичиж үлдээгээрэй.

 

Мөн slowmotion бичлэг хийх, селфи хийхдээ 120 градусын налуугаар авах, youtube руу шууд бичлэг ( live stream ) хийж оруулах, хөдөлгөөнт объектийг сарниулахгүй авах, дэлгэцээ 4 хуваан бичлэг хийх, селфи зургандаа олон төрлийн эффект нэмэх гэх мэт олон олон гайхалтай боломжууд багтжээ.

4. Дижитал үзэг ( S pen )

Samsung Galaxy Note 5 утасны S pen дижитал үзгэнд тод өнгө, маш сайн нарийвчлалтай дэлгэцтэй хорших хэд хэдэн функцийг нэмж өгсөн байна.

Энэхүү үзэг нь сайжирч утасны доод буланд үзгэн дээр дарах буюу түлхэхэд өөрөө гулсаж гарч ирдэг болсон нь нэг том давуу тал юм.

 

Мөн нэг гайхалтай шинэ функц гэвэл та утасны дэлгэцээ түгжсэн байхдаа үзгээ дарж гаргаж ирэхэд дэлгэц автоматаар тэмдэглэл хөтлөх “дэвтэр” болдог бөгөөд ингэснээр хурдан тэмдэглэл хөтлөх боломжтойгоос гадна утасны цэнэгийг ч хэмнэж байгаа юм.

 

5. Цэнэг

Samsung galaxy Note 5-ийг бүтээсэн эрхмүүд утасны удаан цэнэгээ хадгалах чадвар, хурдан цэнэглэх боломжинд ихээхэн анхаарал хандуулж ажилласан ба та Wireless цэнэглэгчээр ердөө 120 минутанд, энгийн утсан цэнэглэгчээр 90 минутанд бүрэн цэнэглэх боломжтой.

 

6. Нэмэлт боломж

Мэдээж дээрхээс гадна хурууны хээ уншигч, утасгүй цэнэглэгч, NFC болон MST дэмжих, GPS г.м олон чадваруудыг энэ утсанд багтаасан.

 

7. Худалдаж авах

Юнител групп Самсунг корпорацийн стратегийн түншлэлийн хүрээнд дэлхийн брэндийн бүтээлүүдийг өөрийн салбараараа, хэрэглэгчиддээ хөнгөлөлттэй үнэ, лизингийн таатай нөхцлөөр худалдаалдаг билээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС аваарай.

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.