Credit Suisse банк саяхан дэлхийн баялгийн хуваарилалт хэрхэн тэгш бус ноогдож байгааг харуулсан судалгаа хийжээ.
Судалгааны тайлангаар дэлхийн насанд хүрсэн хүн амын 0.7 хувь нь нийт баялгийн бараг тал хувийг эзэмшиж байна.
Харин дэлхийн насанд хүрсэн хүн амын 71 хувь нь тус бүрдээ $10,000 хүрэхгүй баялаг эзэмшдэг ажээ.
Насанд хүрсэн хүн амын гуравны хоёр нь дэлхийн нийт баялгийн дөнгөж 3 хувийг эзэмшиж байна. Энэ зөрүү улам бүр нэмэгдэж байгааг Credit Suisse онцолжээ.
Дэлхийн баялгийн эзэмшлийн пирамид
Баялгийн орой дээр суугаа хэсгийн задаргаа
Эх сурвалж: Credit Suisse
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!