Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын агаарын тээврийн компаний хачин заншил илэрчээ

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Хятадын иргэний агаарын тээврийн Кунминг Айрлайнз компаний эмэгтэй ажилтныг онгоцны суудлын дээрх тээшний хайрцагт хүчээр оруулж байгаа зураг WeChat сүлжээгээр тарсны дараа тус компаний удирдлага олон нийтээс уучлал хүссэн мэдэгдэл гаргажээ.

Өмнөд Хятадын Өглөөний шуудан сонинд мэдээлснээр онгоцны үйлчлэгч нарыг тус компанид эхний 30-50 цагийн аялал хийсний дараа ингэж дэглэдэг сонин заншил тогтсон байдаг гэнэ.

 
 

Сүүлийн 4-5 жил энэ үйлдэл давтагдсаар уламжлал болсон аж.

Компаний захиргаа уг хачин үйлдлийн талаар огт мэддэггүй байсан гээд холбоотой этгээдийг олж шалгана гэсэн мэдэгдэл хийжээ.

Мөн ажилтнуудаас ч энэ талаар гомдол ирж байгаагүй гэнэ.

 

Эх сурвалж: Shanghaiist