Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Тайлор Свифт: Мартагдахаас айдаг

Б.Даваахүү
2015 оны 10 сарын 13
Монголын мэдээ
Зураг зураг

“Оддын цаг” буландаа Америкийн кантри стилийн алдарт дуучин Тайлор Свифтийн “Еllе. co.jp” сайтад өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна. Түүний “1989" цомог өнгөрсөн 12 жил байгаагүй хамгийн өндөр борлуулалттай цомгоор шалгарч байсан бөгөөд эдүгээ 25 настай дуучин бүсгүй энэ оны “Дэлхийн хүчирхэг 100-н эмэгтэй”, “Хамгийн авьяаслаг 100 эмэгтэй”-н жагсаалтад багтсан юм. Ингээд өөрийн өвөрмөц дуулалт, өнгө аясаараа бусдаасаа үргэлж ялгарч чаддаг дуучин бүсгүйн нэгэн ярилцлагыг хүргэж байна.

-Тайлор Свифтын хувьд хамгийн их айдаг зүйл нь юу вэ?

-Мартагдахаас хамгийн их айдаг. Эдүгээг хүртэлх 10 жилийн хөдөлмөрийн дүнд бий болсон таван цомог минь хүмүүсийн сонирхол, дурсамжаас арчигдахаас юy юунаас илүү их айдаг даа.

-Өнгөрсөн жилийн Грэммийн шагналыг хүртсэн шүү дээ. Тухайн үеийн сэтгэгдлээсээ бидэнд хуваалцаач?

-Тийм ээ. Үнэхээр итгэж чадахгүй байж билээ. Эхэндээ “Шагнал авахгүй байсан ч яах вэ. Нэр дэвшиж байгаа минь л хангалттай амжилт” гэж бодож байлаа. Гэтэл шагнал гардуулах ёслол болох үед тэнд ирсэн хүмүүс бүгд л “Би чиний Red альбумыг энэ оны шилдэг цомгоор сонгосон” гэж хэлж байсан. 

Тэр мөчөөс л найдлага тавьж эхэлсэн. Тэгээд хөтлөгч оны шилдэг цомгийг нэрлэх мөчид дотроо “Red” гэж хэлээсэй гэж бодож байтал яг миний төсөөлснөөр болсон. Үнэхээр их баярлаж билээ.

-Таны дуунууд ихэвчлэн хайрын тухай өгүүлдэг. Таван цомгоороо дамжуулан та ямар хайрыг өгүүлэхийг зорьсон бэ?

-Шархалсан зүрх сэтгэлийг. Шархалсан зүрхийг юутай ч зүйрлэхийн аргагүй. Ямар ч сэтгэлийн өнгө аясаар илэрхийлшгүй. Харин цаг хугацаа өнгөрөх тусам бага багаар эдгэрч, өглөө бүр “Миний гүнжхэн минь сайхан амарсан уу” гэх мессеж түүнд ирэхгүй байсан ч, үүнд дасах болно. Энэ л шархалсан сэтгэл эдгэрэх үе.

-“1989” цомгийг тань non урсгал руу хэлтийсэн цомог болсон гэж зарим хүмүүс шүүмжлэх нь бий. Харин таны хувьд ямар бодолтой байдаг вэ?

-Найз нөхдөө хайрладаг шигээ шүтэн бишрэгчдэдээ хайртай. Өөрийнхөө бичсэн шүлэгнүүддээ ч гэсэн дуртай. Харин “1989” цомогтоо эдүгээг хүртэлх бүх цомгоосоо илүү хайртай. Өмнөх бүтээлүүддээ кантри хөгжмийн урсгалыг түлхүү оруулдаг байсан нь үнэн.

Өмнөх бүтээлүүддээ кантри хөгжмийн урсгалыг түлхүү оруулдаг байсан нь үнэн. 

Гэхдээ би пoп хөгжимд ч сонирхолтой болохоор эл хоёр урсгалыг нэгтгээд нэг цомог гаргаж үзье гэж бодсон юм. Гэхдээ миний өмнө нь гаргасан дөрвөн цомог энэ хүртэлх хамгийн чухал үйл явц байсан.

-Таны уран бүгээлд “Хайрын сэдэв л давамгайлдаг” гэж дүгнэдэг хэвлэлийнхний тухайд та юу гэж боддог вэ?

-Намайг хувь хүн талаас ташаа ойлгож, буруугаар бичдэг хэвлэлийнхэн маш олон. Гэхдээ сүүлийн үед миний гаднах ертөнц рүү илүү анхаарлаа хандуулж эхэлсэн гэж бодож байна. 

-“Максим” сэтгүүлээс тодруулсан энэ оны “Хамгийн авьяаслаг 100-н бүсгүй”-н жагсаалтын нэгдүгээрт та бичигдсэн байсан. Энэ талаар яриач?

-Энэ жил миний амьдралын хамгийн сайхан, хамгийн азтай одтой жил болж байгаа юм шиг санагддаг. Өөрийн гаргахыг хүсч байсан цомгоо гаргаж чадлаа. Клипнүүд, аялан тоглолт, энэ жил хийсэн бүх уран бүтээлээрээ бахархаж байна. Энэ жил үнэхээр тэмдэглэгдэхээр гайхалтай жил болж байна.

Зураг