Ирэх оноос эхлэн Playboy сэтгүүл нүүрэндээ нүцгэн эмэгтэйн зураг нийтлэхгүй болохоор шийдсэн тухай Нью-Йорк Таймс сонинд мэдээллээ.
Сэтгүүлийн ахлах эрхлэгч Хью Хефнер бусад эрхлэгч нартайгаа зөвлөлдсөний эцэст ийм шийдвэр гаргажээ.
Тэдний үзэж байгаагаар Playboy сэтгүүлийн анхны зорилго болох эмэгтэй хүний нүцгэн биеийн гоо сайхныг дэлгэж харуулах, ингэснээр нийгэм үүнийг хэвийн үзэгдэл мэт хүлээж авдаг болгох байсан гэнэ.
Анх Playboy сэтгүүлийг 1950-иад оны үед гаргаж байхад энэ нь маш хэцүү асуудал байжээ. Харин өнөөдөр энэ зорилго биелж дууссан гэж үзсэн байна.
Playboy сэтгүүлийн гүйцэтгэх захирал Скотт Фландерс “Дайн дуусч бид ялсан…өнөөдөр та нэг товчоор ямар ч секс дүрслэлийг үнэгүй хардаг болсон нь үүний илрэл” гэжээ.
Эх сурвалж: Time.Com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!