Өчигдөр Сочид болсон Оросын Формула Нэгийн Гранприд Их Британий тамирчин Люис Хамилтон тэргүүллээ.
Ушанка буюу Оросын уламжлалт үстэй малгай өмссөн Хамилтон Гранпригийн цомыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинээс гардаж авсан байна.
Одоо Британи залууд аваргын титэм хүртэхэд ердөө есөн оноо авах хангалттай юм.
Оросын Гранпри 2014 онд анхных нь болж байсан бол энэ жил хоёр дахиа амжилттай болж өнгөрлөө.
Шагнал гардаж авсны дараа Хамилтон уламжлал ёсоор шилтэй шампань дарс задлан цацахдаа Владимир Путиныг араас шүршиж хамгаалалтынхныг сандаргасан байна.
Эх сурвалж: Russia Today
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!