Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хүний амьдрах хугацааг 60 хувиар уртасгах боломжтой болжээ

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Америкийн эрдэмтэд арав гаруй жил судалсны эцэст хүний хөгшрөлттэй холбоотой хэсэг генийг устгасны үр дүнд хүний амьдрах хугацааг 60 хувиар сунгах боломжтой болсныг зарлажээ.

Үүнийг хүний биед хэрэгжүүлэх боломжтой гэдгийг бас мэдэгдсэн байна.

Наслалтыг судлах Buck-ын хүрээлэн, Вашингтоны Их сургуулийн хамтарсан баг хөгшрөлтөнд нөлөөлдөг 238 генийг илрүүлснээр ингэх боломжийг нээж байгаа гэнэ. Тэд ген тус бүрийг олон микроскопоор зэрэг ажиглаж үйл ажиллагааг нь судалсны дүнд ДНХ-г гэмтээдэг Gcn4gene генийг илрүүлжээ. Түүнийг устгавал амьдрах хугацааг сунгах боломжтой гэнэ.

Тэдний судалгааны тайлан өнгөрсөн Пүрэв гарагт Cell Metabolism сэтгүүлд нийтлэгджээ.

Buck Хүрээлэнгийн захирал Брайн Кеннеди “энэ судалгааны үр дүнд бид наслалт гэж чухам юу болох талаар бүрэн зураглал гаргаж чадлаа” гэж хэвлэлд ярьсан байна.

 

Эх сурвалж: TheBuck.org