Иракийн агаарын хүч Исламын улсын удирдагч Абу Бакр аль-Багдадигийн зорчиж явсан машины цуваанд цохилт өгч түүнийг шархдуулсан тухай Ройтерс мэдээлжээ.
Түүнээс гадна түүний гурван орлогч амиа алдсан гэнэ.
Амиа алдагсдын дотор тус бүлгийн дээд командлагч Абу Саид аль-Карбули, өөр нэг удирдагч Гүрж гаралтай Абу Омар аль-Шишани нар байгаа аж.
Аль-Шишани нь Исламын улсын цэргийн хүчний өргөжилтийг хариуцдаг байсан гэнэ.
Уг цуваа нь өчигдөр Сирийн хилийн ойролцоох Иракийн Анбар мужид болох Исламын улсын командлагч нарын уулзалтад очихоор явж байжээ.
Аль-Багдадигийн эрүүл мэндийн байдал ямар байгаа тухай албан ёсны мэдээлэл ирээгүй байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!