Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадууд “Чонон сүлд” киног Оскарт дэвшүүлэхээ болилоо

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Хятадын China Film News сонинд Хятадаас гадаад хэл дээрх бүтээлийн Оскарт нэр дэвшүүлсэн “Чонон сүлд” кино нь шаардлага хангаагүй тул эцсийн мөчид өөр уран бүтээлээр сольсон тухай мэдээллээ.

Аравдугаар сарын 5­-нд Хятадын Кино Хороо Оскарын зохион байгуулагчдаас ийм хариу авсан байна.

Тэнцээгүй гол шалтгаан нь тухайн бүтээлийг хийхэд, нэр дэвшүүлсэн улсын иргэд голлох үүрэгтэй оролцоогүйгээс гэжээ.

Уг киноны жүжигчид голдуу Хятад хүмүүс байсан ч бүтээсэн баг нь бараг бүхлээрээ гадаадын иргэдийн оролцоотой юм байна.

Өөрөөр хэлбэл нэрт найруулагч Жан Жак Анно болон түүний баг уг киног бүтээсэн тул Хятадын нэрийн өмнөөс Оскарт нэр дэвших боломжгүй болжээ.

Харин оронд нь “Go away Mr.Tumor” (Зайл! Ноён хавдар!) нэртэй, өөдрөг үзэлтэй нэгэн эмэгтэйн хорт хавдартай тэмцэж байгаа түүхийг харуулдаг романтик инээдмийн киног дэвшүүлсэн байна.

Үүнээс өмнө Хятадаас 2002 онд найруулагч Жан Имоугийн “Баатар” кино нэр дэвшиж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press