iPhone, Samsung зэрэг дэлхийн шилдэг гар утсыг албан ёсоор Монголын хэрэглэгчдэд хүргэж буй Мобиком Корпораци гар утас зээлээр борлуулах нөхцөлөө бууруулж, дараа төлбөрт болон хосолсон төлбөрт багцын нийт хэрэглэгчдэдээ дараах боломжийг олгож байна.
Зээлээр гар утас авах хэрэглэгч өмнө нь зөвхөн өөрийн ашиглаж буй багцад хамаарах утсыг авдаг байсан бол одоо багцаас хамааралгүйгээр бүх төрлийн гар утаснаас сонголтоо хийх боломжтой.
Та гар утас зээлээр авах шалгуурт тэнцэх эсэхээ шалгах бол 366 тусгай дугаарт i гэсэн мессэжээр илгээх эсвэл өөрт ойр байрлах Мобикомын үйлчилгээний салбарт хандана уу.
Хэрэглэгч та гар утас зээлээр авахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлэн өөрт ойр байрлах үйлчилгээний төвд хандана уу.
Мөн тун удахгүй худалдаанд гарах Samsung Note 5 гар утсыг зээлийн нөхцөлөөр худалдан аваарай.
Хүссэн гар утсаа зээлээр авах нэмэлт мэдээллийг www.mobicom.mn болон Мобикомын лавлах 2222-оос авна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!