Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын анхны сансарын нисгэгч, Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа сайд Н.Батцэрэгтэй уулзлаа

БОНХАЖЯ
2015 оны 10 сарын 6
www.ikon.mn
Зураг зураг

Монгол Улсын анхны сансарын нисгэгч, Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа, Шинжлэх Ухааны Академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн төвийн захирал С.Дэмбэрэл нар БОНХАЖ-ын сайдтай уулзлаа.

Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа Сансар, од эрхэсийн ордон болон “Одон орон сансар судлалын Хүрэл тогоот нээлттэй цогцолбор”-ын төслөө танилцуулж, цаашид хэрхэн өргөжүүлж, хүүхэд багачууд болон дотоод гадаадын жуулчдад хэрхэн хүргэх талаар санал бодлоо илэрхийлсэн юм.

Сайд Н.Батцэрэг Монгол Улсын анхны сансарын нисгэгч Ж.Гүррагчаагийн уламжилсан санал, хүсэлтийг өөрийн салбарын хүрээнд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.