Монгол Улсын Засгийн газрын 1993 оны 149 тоот тушаалын дагуу Дархлаажуулалтын ээлжит 10 хоногийг 2015 оны 10 дугаар сарын 01-10-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион явуулж байна.
Дархлаажуулалтын үйлчилгээ эрхлэн явуулдаг эмнэлгийн байгууллага нэгж бүр энэ 10 хоногийн туршид нөхөн дархлаажуулалтыг зохион байгуулж ажиллана.
Энэ ажлын хүрээнд ХӨСҮТ-өөс аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газарт “Нөхөн дархлаажуулалтын 10 хоног” зохион байгуулах зөвлөмж хүргүүлсэн байгаа.
Уг зөвлөмжид:
Дархлаажуулалтын 10 хоногийг зохион байгуулахад анхаарах зөвлөмж:
2015 оны есдүгээр сарын 21-нээс 27-ныг дуусталх 39 дүгээр долоо хоногт улсын хэмжээнд (Улаанбаатар хотын 8 дүүрэг, 21 аймаг) 150,842 хүн амбулаториор үйлчлүүлсний 6,961(4.6 хувь) нь ТТӨ-тэй гэж оношлогдож байна.
ТТӨ-өөр өвчлөгсдийн 89.4 хувийг 15, 71.1 хувийг 4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байна.
Улаанбаатар хотод 69,393 хүн амбулаториор үйлчлүүлсний 3,845 (5.5 хувь) нь ТТӨ-тэй гэж оношлогдон, Улаанбаатар хотын 8 дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн нийт дуудлагын 35.8 хувийг ТТӨ-ий дуудлага эзэлж, өмнөх долоо хоногоос 1.8 хувь, өмнөх оны мөн үеэс 4.6хувиар тус бүр их байна.
Эмнэлэгт суурилсан тандалт: Уушгины үрэвсэл, амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай эмнэлэгт хэвтэгсэд нийт хэвтэгсэд (6,212)-ийн дотор 345 буюу 5.6 хувийг эзэлж, өмнөх долоо хоногоос 1.2 хувиар бага байна. Уушгины үрэвслийн шалтгаантай нас баралт бүртгэгдээгүй байна.
Лабораторийн шинжилгээгээр Улаанбаатар хотын томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс нийт 28 сорьц хүлээн ав, шинжилгээ хийхэд томуугийн вирүс илрээгүй. Харин амьсгалын замын цочмог халдвар үүсгэгч риновирүс, коронавирүс, парэховирүс тус тус илэрч байна.
Томуу, ханиаднаас урьдчилан сэргийлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг иргэдэд зөвлөж байна. Үүнд:
• Цаг агаарын байдалд зохицуулан дулаан хувцаслах, гэртээ, сургууль, ажил дээрээ (18-20 градус) дулаан байх.
• Халуун хоол, цай унд хэрэглэх,
• Сайн унтаж амар, сэтгэл санаа тайван байх
• Гарын ариун цэврийг сахих,
• Өрөө, тасалгаанд чийгтэй цэвэрлэгээ хийж, агаарыг сэлгэх, цэвэр агаарт салхилах,
• Амны хаалт хэрэглэж, 2-4 цаг тутамд солих,
• Үзвэр, үйлчилгээ, олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх,
• Хамрын хөндийг цэвэрлэх, угаах, сармисны тосон хандаар арчих
• Ам, хоолойг марганц, фурациллин, давс, содын уусмалаар 3-5 удаа давтан зайл
• Гичтэй бүлээн усанд хөлөө 10-15 минут дүрж, дараа нь хөлний уланд иллэг хийх,
• Дархлаа сэргээх цэгэн иллэг хийх,
• Витамин С-г өдөрт 0.5-1.0 граммаар 2 удаа уух, хүнсэндээ жимс, ногоо хэрэглэх
• Томуугаар өвчилбөл хүндэрч болзошгүй эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйчүүд, эрхтэн тогтолцооны эмгэгтэй, архаг хууч өвчтэй хүмүүс томуугийн вакцин хийлгэх
• Томуу ханиад тусвал гэртээ байж хэвтрийн дэглэм сахих, өрх, сумын эмчид хандан зөвлөгөө авах.
ХӨСҮТ-ийн тандалт судалгааны алба
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!