Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Сойз шүдний гадаргуугийн 30 хувийг л цэвэрлэдэг

ikon.mn
2015 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

"Одоогийн хүүхдүүд шүд муутай болж. Биднийг багад шүдний оо энэ тэр байсангүй. Гэхдээ бидний шүд ер хорхойтдоггүй байлаа. Өнөө ч хэвээрээ л байна шүү дээ гэж хөгшчүүл" ярьдаг.

Харин эцэг эхчүүд шүдний сойз болоод оонд бүх бурууг тохдог. Орчин үед өргөн сонголт бүхий өчнөөн олон төрлийн оо худалдаалж байна. Гэхдээ өөрийн шүдэнд тохирсон сонголтыг шүдний эмчийн зөвлөгөөний дагуу хийх хэрэгтэй.

Тэд таны шүдэнд төдийгүй таны уудаг усны онцлогт тохируулан зааварчилгаа өгөх болно. Шүдийг олон удаа угаах нь пааланг гэмтээх аюултай. Буйлнаас цус гарах үед эфирийн тос, витаминаар баяжуулсан шүдний оо хэрэглэвэл тун тохиромжтой. Ямарч байсан хэсэг хугацаанд цус гаралтыг тогтоож чадна. Гэхдээ шалтгааныг нь тогтоож чадахгүй. Тамхи их татдаг хүмүүсийн хувьд цагааруулах үйлчилгээтэй шүдний оог илүүтэй сонгон хэрэглэ. Гэхдээ дэндүү урт хугацаагаар, эсвэл ойр ойрхон их хэрэглэвэл шүдний пааланг гэмтээж мэдрэмтгий болгодог гэмтэйг сануулъя.

  • Сойзны хүрж чадахгүй хэсгийг торгон утсаар цэвэрлэдэг

Сойз нь шүдний гадаргуугийн 30-аас илүү хувийг цэвэрлэж чаддаггүй. Тиймээс шүдний эмч нар торгон утсыг шүдний завсар хоорондыг цэвэрлэхдээ ашиглахыг санал болгодог. Шүдний цэвэрлэгээнд ашиглах мяндас нь олон давхар, нэг бүдийн ширхэгтэй, хавтгай, дугуй цардсан, цардаагүй гээд янз бүр байдаг. Торгон утсаар л сойзны хүрч чаддаггүй тэр хэсгийг цвэрлэх бүрэн боломжтой.

  • Бохь зажилснаар эрүүний яс бэхждэг

Бохь бол шүд цэвэрлэх бас нэгэн хэрэгсэл. 60-70-аад оны үед бохь нь жинхэнэ жигшүүрт зуршил мэт ойлгогдож байсан бол 1990-ээд оноос биеэ авч явах соёлын зайлшгүй нэг хэсэг болон хувирсан.

Яагаад гэвэл:

- Хооллосны дараа цаг хагас хэртэй бохь зажилахад ходоодны шүүс ялгарч хоол боловсруулах үйл ажиллагааг эрчимжүүлж өгдөг. Гэхдээ ходоодны хүчил ихтэй хүн тун болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.

- Бохь зажилснаар эрүүний яс бэхждэг байна. Гэхдээ яг энэ зорилгоор бол алим, түүхий лууван идэх нь илүү дээр.

- Бохь нь маш сайн урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй. Сахар орлуулагч бүхий бохь нь хорхойтохыг зогсоож чаддаг. Үйлчилгээ нь тун энгийн. Дундаж настай хүний амны хөндийд дунджаар 50 орчим тэрбум бактер байдаг. Хүний шүлсэнд эмалийн хүчлийг саармагжуулдаг минерал бодисууд агуулагдаж байдаг. Харин бохь зажилснаар шүлсний бүтэц найрлага нь өөрчлөгдөж, шүдний бүрхүүлийг бэхжүүлэх олон тооны эрдэс бодисоор баяжуулж өгдөг.

 

Эх сурвалж: Нийслэлийн Шүд, Эрүү, Нүүрний төв