Энэ сарын 20-нд ОХУ-ын сансар судлалын хүрээлэн, нисэх хүчний бодлогын төв газар хамтран “Протон-М” зөөвөрлөгч пуужинг сансрын тойрог замд илгээх гэж байна.
“Роскосмос”-т бичсэнээр уг зөөвөрлөгч нь сансарт буй ОХУ-ын хиймэл дагуулд тоног төхөөрөмж нийлүүлэх, сэлбэг аваачиж өгөх гол зорилготой ажээ.
Казахстаны Байконурт байрлах олон улсын сансрын нисэх буудлаас хөөрөх “Протон-М” зөөвөрлөгч пуужин “Бриз-М” хэмээх пуужингийн эд анги засварлах роботыг задгай сансарт буй “Сириус ФМ-6” хиймэл дагуулд хүргэж өгөх энгийн даалгавартай.
“Протон пуужин зорьсон ажлаа бүтээгээд, ямар нэгэн гэмтэл авчихалгүй буцаж ирэх байх гэж нйадаж байна.
Глонасс байрлалын системд тооцоолсноор уг ажиллагаа 100 хувь “GPS” технологиор удирдагдаж явна. Бид энэ төрлийн пуужинг Байконураас хоёр дахь удаа үдэн гаргаж байна” хэмээн судалгааны багийнхан ярьжээ. “Протон-М” пуужин нийт 6 тонн ачаа хүргэж өгөх бөгөөд энэ нь 15 жилийн турш ашиглагдах сэлбэг, хэрэгсэл аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|