Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Шатарчид Жакартад өрсөлдөв

Өдрийн шуудан
2013 оны 10 сарын 18
Өдрийн шуудан
Зураг зураг
10-17-нд Индонезийн Жакарта хотод болсон Индонезийн нээлттэй тэмцээнд оролццлоо

Монголын шатарчид энэ сарын 10-17-нд Индонезийн Жакарта хотод болсон Индонезийн нээлттэй тэмцээнд оролцов.

108 шатарчин швейцарь системээр 11 өрөгт оюун ухаанаа уралдуулсан бөгөөд манай улсаас их мастер Ц.Батчулуун, Б.Гүндаваа, Т.Батчимэг, ОУМ Г.Мөнхгал, фиде мастер С.Билгүүн нарын таван тамирчин өрсөлддөө.

Манайхнаас “Алдар” спорт хороо, “Зууны шатар” клубийн тамирчин, их мастер Ц.Батчулуун хамгийн өндөр амжилтыг үзүүлж, 6.5 оноотой 18 дугаар байрт оров.

Харин улсын дөрвөн удаагийн аварга Өвөрхангай аймаг, “Шунхлай” группийн тамирчин, их мастер Б.Гүндаваа 6.0 оноотой 28, ОУМ Г.Мөнхгал (6.0) 31, их мастер Т.Батчимэг (4.0) 80, фиде мастер С.Билгүүн (3.5) 93 дугаар байрт оржээ.

Зураг