БНХАУ Шиняан хотноо Өнгөрөгч 7 хоногт болсон 3х3 Ази тивийн оюутны Анхдугаар сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас эрэгтэй эмэгтэй дөрвөн баг оролцсон юм. Ингээд эрэгтэй нэгдүгээр шигшээ баг мөнгөн медалийн болзол хангасан билээ.
Тэгвэл уг тэмцээний шигшээд шалгарсан БНХАУ болон Монгол Улсын шигшээ багуудыг 2016 оны 10 сард урд хөршид болох 3х3-ын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох урилгыг албан ёсоор ирүүлээд байна. Энэ нь Монголын сагсан бөмбөгчдийн хувьд анх удаагаа Дэлхийн аварга гэсэн тодотголтой тэмцээнд оролцож байгаа хэрэг юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!