Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

“Байгаль хамгаалах намрын аян" орон даяар 09 сарын 28-наас эхэлнэ

БОНХАЖЯ
2015 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

БОНХАЖ-ын сайдын тушаалаар Байгаль орчныг хамгаалах намрын уламжлалт аяныг энэ сарын 28-наас 10 сарын 28-ныг хүртэл хугацаанд “Байгаль хамгаалал–Орон нутагт” сэдвээр зохион байгуулна.

Энэхүү аяныг тохиолдуулан БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Ө.Сумъяабаатар, Газар зохион байгуулалт усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Мөнх-Эрдэм, Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Д.Даваасамба нар хэвлэлийн бага хурал хийлээ.

Уг хурлаар Байгаль орчныг хамгаалах намрын уламжлалт аяныг зохион байгуулах үйл ажиллагааг танилцууллаа.

“Байгаль хамгаалах намрын аян”-г улсын хэмжээнд Говь, төв, зүүн, баруун, хангайн 1, 2 гэсэн 6 бүсэд хуваан зохион байгуулна.

“Байгаль хамгаалах намрын аян”-г улсын хэмжээнд Говь, төв, зүүн, баруун, хангайн 1, 2 гэсэн 6 бүсэд хуваан зохион байгуулна. Аян хүрээнд БОНХАЖ-ын яамнаас орон нутагт баримталж буй төрийн бодлого, хууль тогтоомжийг орон нутагт сурталчлан таниулах, тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэнэ.

Мөн төв, орон нутгийн байгууллагын хамтын ажиллагаа, уялдааг хангах, орон нутагт байгаль орчныг хамгаалах талаар хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд үнэлэлт дүгнэлт өгч, мэргэжлийн удирдлага, зөвлөмж, зөвлөгөө өгөх зорилготой юм.

Уг аянд яамны харъяа орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аймаг, нийслэлийн БОАЖГ, Ус, цагуур, орчны шинжилгээний газар, Тусгай хамгаалалтын захиргаа, Сав газрын захиргаа, Ойн анги болон төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллага, иргэд хамрагдана.

БОНХАЖЯ-ны Хэвлэл мэдээлэлийн алба