Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Жавхлан: Хамгийн өндөр хурдтай интернэт үйлчилгээг Жи-Мобайлаас л авах боломжтой

СУРТАЛЧИЛГАА
2015 оны 9 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

Үндэсний анхны үүрэн холбооны оператор компанийн 3.99ЖИ технологи, интернет үйлчилгээний талаар Жи-Мобайл компанийн Техник ашиглалтын газрын захирал Ш.Жавхлантай ярилцлаа.


- Хэрэглэгчид 3G технологи ашиглаад нилээдгүй хугацааг өнгөрүүлж байна. Үүрэн холбооны оператор компаниудын технологийн нэршил өөр өөр байдаг?

- Бид 2012 оноос хойш WCDMA 3G технологийг үйлчилгээндээ нэвтрүүлэн, 3,99ЖИ сүлжээг Улаанбаатар хот түүний ойр орчимд  болон томоохон аймгуудад байгуулсан.

3G технологи нь хурд, ярианы чанарын хувьд ялгаатай байдаг бөгөөд түүгээрээ 3.5ЖИ, 3.75ЖИ, 3.99ЖИ гэсэн үечлэлтэй байдаг юм. Манай компанийн хувьд HSPA +Dual cell DC буюу үүрэн холбооны хамгийн өндөр хурд болох 42MB хурдаар интернет үйлчилгээ үзүүлэх боломжтой 3.99ЖИ технологийг нэвтрүүлсэн.

Бид хамгийн сүүлийн үеийн буюу олон улсын стандарттай Release 8 гэдэг хувилбарыг ашигладаг гэсэн үг л дээ.  Ер нь бол 4G сүлжээний суурь нь  Release8 хувилбар гэж ойлгож болно.

-Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2015 оны II улирлын байдлаар үүрэн холбооны операторуудын нийслэл хотын төв орчмын 3G сүлжээний чанарын харьцуулсан үнэлгээг танилцуулсан.

- Тийм. Энэхүү сүлжээний чанарын үзүүлэлтээр бидний хэрэглэгчид үзүүлж байгаа үйлчилгээний хурд, чанар ямар байгааг бусад ижил төрлийн үйлчилгээ үзүүлэгч компаниудтай харьцуулан үзэх боломжтой юм.

Ихэнх хэрэглэгчид үнийг харьцуулж хямд үнийг сонгодог. Гэтэл энэхүү үнээр ямар хурд, ямар чанарыг худалдан авах вэ гэдэг маш чухал. Хэрэглэгч мөнгөө төлөөд үйлчилгээ авч байгаа учраас түүнд нь нийцсэн чанартай үйлчилгээ үзүүлэх нь бидний хамгийн гол зорилт.

 

 

ХХЗХ-оос 2015 онд анх удаа энэ хэмжилтийг хийж ард түмэнд сүлжээний чанарын талаарх мэдээллийг хүргэлээ.

Энэ маш зөв зүйтэй алхам болсон гэдгийг хэлмээр байна. Манай хувьд энэхүү хэмжилтийг 2007 оноос хойш хагас жилд нэг удаа тогтмол хийж байгаа бөгөөд тусдаа хэмжилтийн багтай. Энэхүү хэмжилтээр хаана сүлжээний чанар доголдож байна, хэрэглэгчийн нягтаршил ихтэй байна, сүлжээний чанар сайн байна гэдгийг тодорхойлон сүлжээ төлөвлөлт, өргөтгөл зэрэг ажлуудаа хийдэг юм. Ийм ч учраас манай сүлжээний чанар бусдаас харьцангуй сайн гарсан байх.

 

 

- Дээрх судалгаагаар 3G сүлжээний чанарын хувьд өндөр байгаад зогсохгүй өгөгдөл хүлээн авах болон дамжуулах дундаж хурд ч мөн өндөр гарсан байсан. Би өөр үүрэн телефоны хэрэглэгч. Хотын аль нэг хэсэгт эсвэл зуслан, хотын ойр орчмын газруудад утаснаасаа интернэтэд ороход  гацах тохиолдол олон гардаг. Жи-Мобайлын 3ЖИ сүлжээнд ийм асуудал гарахгүй гэж ойлгож болох уу?     

- Бид RELEASE 8 технологийг үйлчилгээндээ нэвтрүүлсэн тул хурд, чанарын хувьд өндөр гэдгийг дээр дурьдсан. Сүлжээний тархалтын хувьд манай инженер техникийн ажилчид болон төлөвлөлтийн багийхан тухайн бүсчлэлд байршуулах бааз станц нь ямар хүчин чадалтай байх вэ, хаана байршуулах вэ гэдгийг сайтар судалж сүлжээгээ байгуулдаг.

Иймээс 3.99Жи сүлжээ орсон хаана ч та интернет ашиглахад гацах, унших гэх мэт асуудал гарахгүй.

ЖИ-МОБАЙЛЫН ХЭРЭГЛЭГЧИД FACEBOOK, TWITTER, WIKIPEDIA ХУУДСУУДЫГ ТӨЛБӨРГҮЙ АШИГЛАДАГ.

- Жи-Мобайл компани Монголдоо олон зүйлээр анхдагч. Тухайлбал, анхны сүлжээндээ үнэгүй ярих үйлчилгээг нэвтрүүлж байсан шүү дээ. Мөн өөр олон үйлчилгээний анхдагч байж үйлчлүүлэгчиддээ хүргэсэн байх шүү?        

Тэгэлгүй яахав. Жи-Мобайл компани нь Монголын хамгийн анхны 100 хувь Үндэсний хөрөнгө  оруулалттай үүрэн телефоны оператор компани шүү дээ. Энэхүү том сүлжээний дэд бүтэц, бүтээн байгуулалтыг монгол инженерүүд, монгол залуус хийсэн. Энэ бидний хамгийн том бахархал юм.  Мөн бид харилцаа холбооны салбарт үнэ үйлчилгээний хувьд олон төрлийн хувьсгал хийснийг хэрэглэгчид маань мэдэх байх. Тиймээс энд нуршаад яахав.  

 

 

Интернет үйлчилгээний талаар ярьж байгаа учраас хэрэглэгчдэд хүрсэн тэдний таашаалд нийцсэн ганцхан зүйлийг энд дурьдая. Жи-Мобайл компанийн үйлчилгээг ашиглаж байгаа хэрэглэгч бүр Facebook, Twitter, Wikipedia хуудсуудыг үнэ төлбөргүй ашиглах боломжтой байдаг. Бусад оператор компаниудын хувьд багц авах байдлаар тус үйлчилгээг авдаг бол бид чанартай хурдан үйлчилгээ болон төлбөргүй мэдээлэл авах бололцоог хэрэглэгчиддээ олгодогоороо давуу талтай юм.  

- Харилцаа холбооны зохицуулах газраас гаргасан судалгаагаар дугаартайгаа шилжих үйлчилгээ нэвтэрсэн тохиолдолд бусад үүрэн телефоны хэрэглэгчдийн багагүй хувь нь Жи- Мобайлыг сонгоно гэсэн үзүүлэлт гарсан байсан. Ямар давуу талыг нь хэрэглэгчид илүү сонирхон харж байгаа бол?               

- Манай компанийг сонгох хэд хэдэн шалтгаан байгаагийн нэг нь хотын залуусын хувьд бид хамгийн өндөр хурдтай, өргөн тархалттай 3.99Жи интернет үйлчилгээг санал болгож байна. Орон нутгийн хэрэглэгчдийн хувьд мөн л сүлжээний тархалт, ярианы чанар, сүлжээндээ үнэгүй ярих, мессеж тарифын хувьд ч хамгийн бага учраас сонгох шалтгаан болж байгаа болов уу.

Бид олон үйлчилгээгээр анхдагч болохоор анх манай компанийг сонгосон хэрэглэгчдийн сэтгэл ханамж өндөр байдаг нь уг судалгааны дүнгээс харагдаж байна гэж бодож байна.

БҮХ ТӨРЛИЙН УХААЛАГ ГАР УТАС, ТӨХӨӨРӨМЖИЙГ ЖИ-МОБАЙЛЫН СҮЛЖЭЭНД АШИГЛАХ БОЛОМЖТОЙ.

- Сүүлийн бөгөөд Жи-Мобайл компанийн үйлчилгээг сонгох хэрэглэгчдийн хувьд хамгийн чухал асуулт. Танай компанийн хэрэглэгч болохын тулд заавал танайд тохирох шинэ гар утас авах шаардлагатай юу?

- 3.99 Жи сүлжээ орсон газруудад хэрэглэгчид бүх төрлийн ухаалаг гар утас төхөөрөмж ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл та сим картаа солиод л iPhone, Samsung гэх мэт бүх төрлийн гар утас, таблет төхөөрөмжүүдээ ашиглана гэсэн үг.

- Ярилцсанд баярлалаа. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

- Баярлалаа. Биднийг сонгон үйлчлүүлдэг хэрэглэгчиддээ талархсанаа илэрхийлье. Мөн өндөр хурдтай чанартай үйлчилгээ, хэрэглээндээ таарсан тариф сонгох хүсэлтэй хүн бүрт манай үүд хаалга нээлттэй гэдгийг хэлье.  

Ц.ТАМИР

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.