Өнгөрсөн Баасан гарагт Австралийн боловсролын сайд хүүхдэд бага наснаас нь эхлэн компьютер програмчлал заах шийдвэр гаргажээ.
Уг шийдвэрийн дагуу компьютер кодчлох техникийг таван настайгаас нь заах бол компьютер програмчлалыг долоон наснаас нь зааж эхлэх гэнэ.
Энэ бодлого нь Австралийн шинэ ерөнхий сайд Малкольм Турнбуллын инновацид тулгуурласан ирээдүйн эдийн засаг, ажлын байрны шаардлагад бэлтгэлтэй байх зорилгод түлхэц болж байгаа юм.
Ер нь ирээдүйн иргэдийг өрсөлдөх чадвартай хүмүүс болгоход шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик (STEM) салбарт анхаарал тавих хэрэгтэй гэж үзэж байгаа юм.
“Өндөр чанартай STEM боловсрол нь Австралийн одоо болон ирээдүйн эдийн засгийн чадавхи, бүтээмжинд онцгой чухал үүрэгтэй” гэж боловсролын сайд Кристофер Пайн мэдэгдэлдээ дурджээ.
Өмнө нь сөрөг хүчний тэргүүн Билл Шортен бага наснаас програмчлал заах тухай санааг энэ оны эхээр гаргаж байсан ч тухайн үеийн ерөнхий сайд Тони Аббот төдийлөн хэрэгсээгүй юм.
Эх сурвалж: Mashable
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!