Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шонхор шувууг хууль бусаар барьсан иргэдийг шалгаж байна. Тэдгээр иргэд Увс, Завхан аймгийн нутгаас нийт 16 шонхор барьсан байсан бөгөөд шувуудыг байгальд нь буцаан тавьжээ.
Мөн энэ сарын 11–нд СХД-ийн автотээврийн шалган бүртгэх товчоогоор 42 ширхэг тарваганы тулмыг нийслэл рүү нэвтрүүлэхээр завдсаныг НМХГ-ын байцаагч илрүүлжээ. Тарвагыг Завхан аймгийн Их-Уул сумаас дайвар ачаа гэж явуулсан аж. 42 тарваганы тулмыг ЗӨСҮТ-д шилжүүлээд байна.
Эх сурвалж: МХЕГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|