ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа

Г.Номин, iKon.mn
2015 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/MPA.mn

Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах эсэхийг УИХ-аар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хүлээж авлаа.

Ерөнхийлөгч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан "өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдал-д Хээл хахууль авах (Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл), Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах (Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл), Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх (Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйл), Хууль бусаар хөрөнгөжих (Эрүүгийн хуулийн 270 дүгээр зүйл), Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах (Эрүүгийн хуулийн 273 дугаар зүйл), Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах (Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4), Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх (150 дугаар зүйлийн 150.3) зэрэг зүйл заалтыг заавал тусгах ёстой гэсэн зарчмын байр сууриа илэрхийлж, хориг тавьсан.

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга ёсны зарчим, өмнөх Өршөөлийн хуулиудад тусгагдаж ирсэн төрийн бодлого, зарчмыг иш үндэс болгон насанд хүрээгүйчүүд, жирийн иргэд олноор үйлддэг Танхайрах (Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3) Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх (Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2), Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах (Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 96.2) зэрэг хэрэгт мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан жишгийн дагуу эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасах нь зүйтэй гэж үзэн хориг тавиад байсан юм.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураасан бөгөөд хуралдаанд нийт 59 гишүүн оролцож, 48 гишүүн буюу хуралдаанд оролцсон гишүүдийн 81.3 хувь уг саналыг дэмжлээ.

Харин хуулийн 7 дугаар зүйлд хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн саналыг 49 гишүүн буюу хуралдаанд оролцсон гишүүдийн 83.1 хувь дэмжсэнээр хоригийг хүлээн авахаар тогтсон юм. Хоригийг хүлээн авсантай холбогдуулан Улсын Их Хурлын тогтоол гарах бөгөөд уг тогтоолыг гишүүдийн 83.1 хувь дэмжсэнээр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боллоо.

Хууль Зүйн Байнгын хорооны санал асуулгын дүн:

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.229.122.236] 2015/9/15
УИХ-ын гишүүдээс 76-59=17 нь энэ чуулганд оролцоогүй байна...Үүнээс -5 нь үнэхээр томилолттой (?!) байгаа бол 12 гишүүн чуулганаа шалтгаангүй тасалжээ. Дээр нь 59-49=10 гишүүн хоригийн эсрэг санал өгчээ. Ингээд УИХ-ын гишүүн 76 хүнээс хоригийн эсрэг санал өгсөн 10, бас чуулганыг зориуд тасалсан буюу цаанаа хоригийн эсрэг зогссон 12, нийт 22 гишүүний нэрсийг ард түмэнд ил болгож хэвлэл мэдээллээр цацах нь зүйтэй......Тэр 22 бол чухамдаа ямар нэг хэмжээгээр АВЛИГАЧдын хань хамсаатнууд гэдэг нь тодорхой....Тэдгээрээс Ерөнхийлөгчийн хоригийг эсэргүүцсэн: З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Лу.Болд, Б.Гарамгайбаатар, Р.Гончигдорж, Ц.Оюунбаатар, Ц.Оюунгэрэл, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ц.Цолмон нар. Дээр нь УИХ-ын чуулганыг хүндэтгэх шатгаангүйгээр (зориуд) тасалж, цаанаа хоригийг эсэргүүцсэн 12 ЛУЙВАРЧНЫ нэрсийг гаргаж олон нийтэд ил болгох нь зүйд нийцнэ.....
5 | 0 Хариулах
зочин [202.179.29.37] 2015/9/15
за, хэн хэн татгалзсаныг харахад л ойлгомжтой. Баасанхүү, Баянсэлэнгэ, Оюунгэрэл....шог шог
1 | 0 Хариулах
ff [27.123.214.2] 2015/9/15
Ter Oyungerel bas ATG-d shalgagdaj bgaa yu uguu yu
1 | 0 Хариулах
ZOCHIN [202.180.216.19] 2015/9/15
TIIM BAINA, CHINII GAR URGUJ BATALSAN XUULIA, BAS GAR URGUUD NAGALAA. THANKS Z !
0 | 0 Хариулах
Зочин [112.72.13.195] 2015/9/15
Ingeed ATG -iin atgand butsaj orj dee, heden gishuud ni. Undsen huuli ongorvoo
0 | 2 Хариулах
Зочин [112.72.13.213] 2015/9/15
Сайн байна, хэдхэн жилийн өмнө авилгал авсан хүмүүс хэзээ ч айж байгаагүй цаг үе хоцорчээ, одоо ядаж л айдаг болсон байх олон ч хүн шалгагдаж байна. Юм нэгээр эхэлнэ ээ гэж
4 | 0 Хариулах