УИХ-ын ээлжит бус чуулганыг Засгийн газрын зарим гишүүдийг томилох болон Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр зарласан билээ.
Энэ сарын 8-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Загсийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж, зургаан сайд томилогдсон бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэх асуудал “Шударга ёс” эсвэл ажлын тав хоногийн завсарлага авснаар хойшлоод байсан юм. Завсарлагааны хугацаа өнөөдөр дуусч яг одоо УИХ-ын хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдалд Хээл хахууль авах, Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, Хууль бусаар хөрөнгөжих, Төсвийн хөрөнгийн хууль бусаар зарцуулах, Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах, Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх зэрэг гэмт хэргүүдийг нэмж тусгах нь зүйтэй гэсэн байр суурийг баримталж байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|